
Хонгконгийн тэргүүн Кэрри Лам дүүргийн сонгуулиас хойш анх удаа Бээжинд айлчилж байнАйлчлалын хүрээнд түүнийг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр Ли Көцян тусгай засаг захиргааны энэ бүсэд хагас жилийн өмнөөс дэгдсэн хүчирхийлэл, эмх замбараагүй байдал одоо ч зогсоогүйг сануулаад, энэ бүгдэд цэг тавих, хүн амынхаа нийгмийн асуудалд анхаарахыг санууллаа.
Хонгконгийн тэргүүн Кэрри Лам тусгай засаг захиргааны бүсийн Засгийн газрын тайлангаа танилцуулахаар Бээжинд айлчлал хийж байгаа юм. Түүнийг удахгүй Хятадын дарга Ши Жиньпин хүлээн авах юм байна.
Эргэн сануулахад, Ши Жиньпин хамгийн сүүлд өнгөрөгч 11 дүгээр сарын 4-нд Кэрри Ламтай уулзаж, эсэргүүцлийн үйл явцад түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Гэвч өнгөрсөн сарын сүүлчээр Хонгконгийн сөрөг хүчин хотын сонгуульд илт давуу ялалт байгуулсан билээ. Зарим шинжээч Бээжингээс Кэрри Ламыг албан тушаалаас нь огцруулах зорилготой гэж үзжээ.
Хонгконгийн тэргүүн Кэрри Лам дүүргийн сонгуулиас хойш анх удаа Бээжинд айлчилж байна | ||
Үзсэн: 671 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.