Шууд Chart

Долларын тэрбумтан орос эмэгтэй Татьяна Бакальчук

2019-12-16 16:20:55

Америкийн “Форбес” сэтгүүл Оросын онлайн худалдааны “Вайлдберрис” сайтыг үүсгэн байгуулагч Татьяна Бакальчукийг энэ онд тэрбумтнуудын жагсаалтад орж ирсэн хамгийн тод томруун хүмүүсийн жагсаалтын тэргүүн байрт оруулжээ.

Оросын иргэн Бакальчук нь өнгөрөгч хоёрдугаар сард “Форбес”-оос гаргадаг жагсаалтад Оросын долларын хоёр дахь тэрбумтан эмэгтэй болсон юм. Англи хэлний багш байсан, дөрвөн хүүхдийн ээж түүний хөрөнгө 1.2 тэрбум ам.долларт хүрсэн гэж энэ сэтгүүлээс мэдээлж байна.

Бакальчукийг цахим худалдааны салбарт оруулсан гавьяа зүтгэлээр нь ийнхүү жагсаалтын тэргүүн байрт багтаажээ. Бакальчук нь 2004 онд “Вайлдберрис” интернэт дэлгүүрээ нээж, Орос, Белорусь, Казахстан, Армен, Киргизээс үйлчлүүлэгчдээ татсан юм.

“Вайлдберрис” сайт нь тоглоом, спорт болон хүүхдийн тэжээл, цахилгаан бараа, ном зэрэг төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг. Өнгөрөгч 2018 онд компанийн ашиг 1.9 тэрбум ам.долларт хүрчээ.

“СПАРК” порталын мэдээлж байгаагаар Бакальчук нь “Вайлдберрис”-ийн цорын ганц эзэмшигч нь юм байна.

Улиран одож байгаа 2019 онд дэлхий даяар 21-90 насны 200 гаруй хүн тэрбумтан болсон байна. Тэдэн дундаас хамгийн залуу нь Америкийн загвар өмсөгч, бизнес эрхлэгч, 21 настай Кайли Женнер байжээ. Түүний хөрөнгийг нийт нэг тэрбум ам.доллараар үнэлсэн байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Долларын тэрбумтан орос эмэгтэй Татьяна Бакальчук  
Үзсэн: 9932 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
hanna0909 [127.0.0.xxx] 2019-12-20 18:18
ene hvnii taalar delgerengvi medeelel hnaas vzej boloh wee?
Зочин [127.0.0.xxx] 2019-12-17 22:55
Uhehdee ard tumendee handiblaarai.
Зочин [127.0.0.xxx] 2019-12-18 09:18
xutsach
Зочин [127.0.0.xxx] 2019-12-17 18:16
ядуу бол монгол баян бол улс төрч
зочин [127.0.0.xxx] 2019-12-17 17:42
монгол хүүхэн л байна
Зочин [127.0.0.xxx] 2019-12-18 06:55
оросын солонгос
Зочин [127.0.0.xxx] 2019-12-17 17:37
Монгол хуухэн байна

Бидэнтэй нэгдээрэй