
Хятадын Засгийн газар Европтой харилцаагаа ойртуулж, сайжруулах эрмэлзэлтэй гэдгээ илэрхийллээ. Хятадын Гадаад хэргийн сайд Ван И “Бид бүхэн Европыг хамтын ажиллагааны нэг чухал түнш гэж хардаг. Европтой байгуулсан харилцаа манай улсын хувьд дипломат гол чиглэлүүдийн маань нэг” гэж Брюссельд болсон уулзалтын үеэр ярьсан байна.
Мөн “Хятад улс Европын холбооны эдийн засгийн дайсан, өрсөлдөгч биш учраас иймэрхүү өнгө аясаар хандах нь зохисгүй. Үнэндээ хамтын ажиллагаа нь өрсөлдөөнөөс илүү нөлөөтэй гэдгийг сийрэг ухаантай хэн ч байсан олж харна” гэж Ван И нэмж хэлжээ.
Европын зарим хэвлэлд энэ талаар мэдээлэхдээ "Хятадын Засгийн газар АНУ-тай маргаантай байгаа учраас Европын холбоо болон Орос, Япон зэрэг улсуудтай харилцаагаа бэхжүүлэх гэж хичээж байгаа" гэсэн байна. Мөн Европын холбооны төвд хэлсэн түүний энэ мэдэгдлийг хэвлэлүүд өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр Бээжин, Вашингтон хоёр худалдааны гэрээнийхээ эхний хэсэг дээр тохиролцсон үйл явдлын дараа болж байна хэмээн онцолж байна.
Уг тохиролцооны хүрээнд Америкийн тал Хятадын 156 тэрбум долларын бараанаас нэмэлт татвар авахаар төлөвлөснөө хойшлуулсан бол дэлхийн том эдийн засагтай улсуудад болгоомжлол төрүүлэх болсон Хятадын тал Америкийн 3300 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар тавихаа харзнасан юм.
Хятадын Гадаад хэргийн сайд энэ сарын 14-17-ны хооронд Испани, Бельги, Словени улсад айлчилж байна.
Ван И: Бид Европыг хамтын ажиллагааны нэг чухал түнш гэж хардаг | ||
Үзсэн: 764 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.