Шууд Chart

Ким Жон Ун эцгийнхээ бунханд хүндэтгэл үзүүллээ

2019-12-17 15:54:22

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун Кымсусаны Нарны ордонд айлчилж, эцгийнхээ таалал төгссөний найман жилийн ойг тохиолдуулан хүндэтгэл илэрхийллээ. Тэрбээр Умард Солонгосын хоёр удирдагч болох Ким Ир Сен, Ким Чен Ир нарын хөшөөг байрлуулсан ордны төв зааланд орж, цэцэг өргөсөн байна.

Үүнийхээ дараа Ким Чен Ирийн амьд төрхөөрөө байрлаж байгаа Үхэшгүй мөнхийн заалаар айлчилж, эх орон, ард түмнийхээ төлөө эцсийн мөчөө хүртэл хоёргүй сэтгэлээр алба хашсан агуу удирдагчид гүн хүндэтгэл үзүүлсэн гэж Солонгосын төв мэдээллийн агентлаг мэдээлжээ.

Умард Солонгосын удирдагчийг бунханд айлчлахад нам, төрийн удирдлагууд дагалдсан байна. Ким Чен Ир 2011 оны 12 дугаар сарын 17-нд улс орноороо ээлжит хяналтын айлчлал хийж байхдаа тусгай галт тэргэндээ зүрхний шигдээсээр таалал төгссөн юм. Түүний занданшуулсан шарилыг шилэн авсанд хийж, Кымсусаны дурсгалын цогцолборт хадгалдаг байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Ким Жон Ун эцгийнхээ бунханд хүндэтгэл үзүүллээ   
Үзсэн: 599 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй