Шууд Chart

Иранд эсэргүүцлийн ажиллагаанаас үүдэн 304 хүний амь нас хохироод байна

2019-12-17 16:01:31

Исламын Бүгд Найрамдах Иран улсад эсэргүүцлийн арга хэмжээ эхэлснээс хойш дор хаяж 304 хүн амиа алдаад байна гэж хүний эрхийг хамгаалах “Эмнести Интернэшнл” байгууллагаас мэдэгджээ.

Түүнчлэн мянга гаруй хүн гэмтэж бэртэн, мөн төдий тооны хүн саатуулагдсан гэж энэ байгууллагаас мэдээлж байна. Хүчнийхний халдлагад өртсөн хүмүүсийн дотор 15 хүртэлх насны хүүхдүүд ч байгаа гэнэ.

“Эмнести Интернэшнл” байгууллага Иранд олон арван хүнээс асуулга явуулж, төрөөс эсэргүүцлийн үеэр болон түүний дараа хүмүүсийг гадаад ертөнцөөс тусгаарлаж хорьсон, эрүүдэн шүүх янз бүрийн арга хэрэглэсэн болохыг нь олж тогтоосон байна.

Иран улс эдийн засгийн хямрал удаан үргэлжилж байгаатай холбогдуулан бензин худалдах журмаа өөрчилж, үнийг нь эрс нэмсэн. Гэтэл үүнээс болж өнгөрөгч 11 дүгээр сарын дундаас эхлэн олон нийтийг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн дэгдсэн юм.

Олон улсын хүний эрхийг хамгаалах “Хьюмэн Райтс Вач” байгууллагаас Ираны төр засгийг эсэргүүцэгчдийн эсрэг хүч хэрэглэж байна гэж буруутгажээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Иранд эсэргүүцлийн ажиллагаанаас үүдэн 304 хүний амь нас хохироод байна  
Үзсэн: 555 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй