Шууд Chart

Ангины гаралтай хэрх өвчин нэмэгдэж байна

2019-12-17 16:21:08

Ангины гаралтай хэрх өвчин нэмэгдэж байгааг эмч нар анхаарууллаа. Хүүхэд, залуусын дунд хэрхийн шалтгаант зүрхний өвчин ихсэх хандлагатай байна. Тухайлбал, энэ өвчнөөр улсын хэмжээнд 28 мянган хүн өвчилсний 60 хувь нь 18 хүртэлх насных, үлдсэн нь 30 хүртэлх насныхан байгаа юм.

Хэрхийн шалтгаант зүрхний өвчнөөс урьдчилсан сэргийлэх зорилгоор өнгөрсөн онд нийслэлийн гурван сургуулийн 2000 орчим сурагчийг үзлэгт хамруулахад 20 хувийнх нь хоолой нь дахин дахин өвддөг, улмаар хэрхийн шалтгаант зүрхний өвчтэй болох нь тогтоогджээ.

“Шүд өвчлөх, хоолой өвдсөн үед тухайн өвчний халдвар авдаг” гэж Зүрхний төвийн захирал н.Мөнгөнчимэг ярьж байна.

АНУ тэргүүтэй хөгжингүй орнууд энэ өвчнийг бүрэн устгасан бол хөгжиж буй Ази, Африкийн орнуудад зонхилон тохиолдож байна. ДЭМБ-аас мэдээлснээр олон улсад хэрхийн гаралтай зүрхний өвчтэй 15 сая хүн байдаг. Жилд дунджаар 230 мянган хүн энэ өвчнөөр нас бардаг байна.


Ангины гаралтай хэрх өвчин нэмэгдэж байна   
Үзсэн: 6038 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-19 21:21
holoi bain owdoh ogloo bolgon hainaih in yutai holbotoi wee yu hirglwel zuger boloh wee
Зочин [127.0.0.xxx] 2019-12-17 22:44
Shinj temdeg n yaj ilerdeg we
Зочин [127.0.0.xxx] 2019-12-18 10:42
Хоолой өвдөж эхлээд сүүлдээ үе мөчөөр өвдөж, зүрх дэлсэх, гар хөлийн үе томордог, гал хөлийн үе томорч эргэлтгүй өөрчлөлтөнд орсон бол буцаад хэвэндээ ордоггүй. Үе мөчөөр л их өвддөг.

Бидэнтэй нэгдээрэй