Шууд Chart

Католик шашны санваартан бэлгийн хүчирхийлэлд нэр холбогдвол нууцлахгүй

2019-12-18 09:53:58

Католик шашны санваартан бэлгийн хүчирхийлэлд нэр холбогдсон бол нууцалж, нэр төрийг нь хамгаалахгүй. Ромын Пап Франциск бэлгийн хүчирхийлэлд нэр холбогдсон католикийн санваартнуудыг хамгаалдаг нууцын тухай хуулийг цуцаллаа.

Сүмийн лам, хуврагууд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх гомдлуудыг шийдвэрлэх шахалт, дарамтад ороод байгаа шашны тэргүүн өмнө хэрэгждэг байсан энэ хуулийг хүчингүй болгосноор Католикийн сүмүүд бэлгийн хүчирхийллийн талаарх гомдол, хэрэг маргааны мэдээллийг албаныханд гаргаж өгөх боломжтой болж байна.

Мягмар гарагт Ромын пап энэ шийдвэрээ зарлахад тэрбээр 83 нас хүрч, хохирогчдоос ирсэн урт гомдол, нэхэмжлэлүүдэд хариу өглөө гэж зарим хэвлэл онцлон мэдээлж байна. Гэхдээ Францис “бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл нь одоо ч гэсэн нууцлагдах хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна.

Үүнээс өмнө Католикийн сүмүүдэд санваартнууд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх гомдол гарсан тохиолдолд түүнийг нууцалдаг байсан. Ингэхдээ энэ нь хохирогчдын хувийн нууц болон хэрэгт холбогдсон лам хуврагийн нэр хүндийг хамгаалах зорилготой гэж тайлбарладаг байсан байна.

Зарим сүмийн удирдлагууд өнгөрөгч хоёрдугаар сард болсон Ватиканы дээд хэмжээний уулзалт дээр энэ хуулийг өөрчилж, хүчингүй болгохыг шаардаж байжээ.

Ромын пап Францис мөн Ватиканд хүүхэд оролцуулан садар самуун сурталчлахыг хориглосон тодорхойлолтод 14 наснаас доош бол хориглох тухай заасан байдгийг 18 нас хүртэл ийм зүй бус үйлдэлд татан оролцуулахыг хориглож насны хязгаарыг нэмсэн байна.

 

Нийтэлсэн: Mонголын радио

Католик шашны санваартан бэлгийн хүчирхийлэлд нэр холбогдвол нууцлахгүй   
Үзсэн: 631 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй