
Тэсгим хүйтэнд АНУ, Мексикийн хил дээр гадаа хонож байгаа хүүхдүүдийг орогнох газарт шилжүүлж эхэлжээ. Мексикийн хойд хил дээр АНУ-аас орогнол хүлээн гадаа хонож байгаа дүрвэгчид, тэр дундаа хүүхдүүдийг албаны хүмүүс лхагва гарагт орогнох газарт шилжүүлж эхэлсэн байна.
Хүлээлгийн жагсаалтад 1200 орчим хүн байгаагаас 550 нь дүрвэгчдийн хуаранд байрлаад байна гэж Мексикийн хойд хилийн Чиуауа мужийн захиргаа мэдэгдэж байна. Албаныхны хэлснээр хуаранд оруулсан хүмүүсийн тал нь 12-оос доош насныхан байна.
АНУ-д ирэх дүрвэгчдийн тоог бууруулах Ерөнхийлөгч Дональд Трампын бодлогын хүрээнд хэдэн арван мянган хүн Мексикийн хойд хил дээр хэдэн сараар гадаа хоноглож, урт дараалал үүсгээд байгаа юм.
Мексикийн АНУ-тай залгадаг хойд хилийн бүсэд цаг агаар муудаж, тэсгим хүйтэн болно гэж цаг уурчид хэлж байна. Цельсийн хасах 4 хэмд гадаа майханд хонож буй хүмүүс нялх хүүхдээ хүртэл дагуулж яваа тухай "Ройтерс" агентлаг мэдээлжээ.
Тэсгим хүйтэнд гадаа хонож байгаа хүүхдүүдийг орогнох газарт шилжүүлж эхэлжээ | ||
Үзсэн: 1333 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.