Шууд Chart

Жо Байден: Энэ бол манай улсын хувьд баярт мөч

2019-12-20 10:59:31

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим өөрт нь хариуцлага тооцох баримтыг дэмжсэний дараа АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп Ардчилсан намын нэг эмэгтэй гишүүнийг шүүмжилсэн байна.

Тэрбээр өөрийнх нь эсрэг гар өргөсөн төлөөлөгч Дебби Дингеллийн үйлдэлд харамсч байна гээд "Би түүний нас барсан нөхрийг төрийн оршуулгаар оршуулахыг зөвшөөрсөн байхад Дебби Дингелл надад хариуцлага тооцохыг дэмжлээ. Түүний нөхөр Жонн Дингелл магадгүй тамаас өнгийгөөд харж байгаа байх” гэж хэлснийг хэвлэлүүд онцлон мэдээлж байна.

Түүний энэ үгийн хариуд гишүүн эмэгтэй “Миний нөхөр насан туршдаа төрд зүтгэснийхээ дараа бүх хүндлэл сайшаалаа хүртсэн" гээд "Таны хэлсэн хатуу ширүүн энэ үг намайг их хүнд байдалд орууллаа” гэсэн утгатай мэдэгдэл хийжээ. 

Харин Дональд Трампын улс төрийн гол өрсөлдөгч гэгддэг байсан дэд Ерөнхийлөгч асан Жо Байден “Энэ бол манай улсын хувьд баярт мөч” гэж твиттер хуудсандаа бичжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Жо Байден: Энэ бол манай улсын хувьд баярт мөч  
Үзсэн: 3675 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-21 11:43
Трампыг хэнч дийлэхгүй.
Зочин [127.0.0.xxx] 2019-12-20 19:53
tRUMPIIG HEN UNAGAAH YM bAUDEN GAIGUI BIZDEE
Зочин [127.0.0.xxx] 2019-12-20 16:04
АРДЧИЛАЛ БОЛ ХҮМҮҮСИЙН УХАМСАР, ТАРХИЙГ АМАРХАН ӨӨРЧЛӨХ БОЛОМЖТОЙ ЭД. ЧУХАМХҮҮ ТЭНД ЗАМБАРААГҮЙДЭЛ ҮҮСГЭЖ БИД ҮНЭН ЮМЫГ ХУУРАМЧ ЗҮЙЛСЭЭР СЭМХЭН СОЛЬЖ, ТЭР ХУУРАМЧ ЗҮЙЛД ХҮЧЭЭР ИТГҮҮЛЭХ БОЛНО. ЭРХ ЧӨЛӨӨ АРДЧИЛАЛ НЭРИЙН ДОР САДАР САМУУНЫГ ДЭЭДЛЭХ, ХҮЧИРХИЙЛЭЛ ЯРГАЛАЛ, НЭГ ҮГЭЭР ХЭЛБЭЛ ЁС СУРТАХУУНГҮЙ БҮХНИЙГ ХҮНИЙ ОЮУН УХААНД ЗООЖ ӨГӨХ, ТЭДГЭЭРИЙГ УРЛАН БҮТЭЭГЧДИЙН БҮХИЙ Л ТАЛААР ДЭМЖИЖ ӨРГӨМЖЛӨХ ХЭРЭГТЭЙ. ТИЙМ БАЙДЛААР БИД НАСНЫ ҮЕ ҮЕЭР НЬ ГАНХУУЛНА. ХҮҮХЭД ҮЕЭС НЬ ЧИГЛҮҮЛЭН ТЭДГЭЭРИЙГ ЯЛЗРУУЛАН, ЗАВХРУУЛАХ БОЛНО. БИД ТЭДГЭЭРИЙГ ХУВИА ХИЧЭЭГЧИД, БИЕЭ ТООГЧИД, САДАРЛАН САМУУРАГЧИД, ЭХ ОРОНЧ БУС ҮЗЭЛТНҮҮД БОЛГОН ХУВИРГАНА.
Зочин [127.0.0.xxx] 2019-12-23 13:01
тэр үнэн улс бүр өөрийн ёс заншил үнэт зүйл дээр тулгуурласан нийгэм байгуулах хэрэгтэй ардчилал бол төгс зүйл огтоос биш
Зочин [127.0.0.xxx] 2019-12-20 15:28
Улс төр улс орноо боддоггүй юм аадаа Байдены явуулга.

Бидэнтэй нэгдээрэй