Шууд Chart

Гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой улстөрч, цагдаа нарыг баривчилжээ

2019-12-20 13:31:40

Италийн мафийн эсрэг том ажиллагаагаар гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой улс төрчид болон цагдаа нарыг баривчилжээ. Тус улсын өмнөд эргийн Калабрия гэдэг мужид төвлөрдөг Ндрангета мафийн бүлгийнхнийг баривчлах ажиллагаа болсон байна.

Хууль сахиулах 2500 ажилтныг оролцуулсан баривчилгаагаар 300 гаруй хүнийг саатуулсны дотор мафийн Ндрангета бүлэгтэй холбоотой хэмээн сэжиглэж буй улс төрчид, цагдаа нар байгаа юм байна. Тэр дундаа 2008-2011 онд Италийн Ерөнхий сайд байсан Сильвио Берлусконийн “Форза Италия” намын гишүүн, парламентын гишүүн асан, алдартай хуульч Жанкарло Питтелли, мөн мужийн захирагч, улс төрчийн намын гишүүн, цагдаагийн дарга байсан нэг хүн байгааг хэвлэлүүд мэдээлж байна.

Тэдний хамт баривчлагдсан улс төрчид болон цагдаагийн албаныхан Ндрангета мафийнхантай хамтарч ажилладаг, бусдыг сүрдүүлэн мөнгө салгадаг, хүний амь насанд хүрч байсан, мөнгө угаасан гэж сэжиглэгдэж буй юм байна.

Итали улсын түүхэн дэх мафийнхны эсрэг 2 дахь том энэ ажиллагааг 2016 онд эхэлж, Италийн 11 мужийг хамруулан шалгасан байна. Пүрэв гарагт хүмүүсийг баривчлах үеэр мафийн бүлгийн 17 сая доллартай тэнцэх хөрөнгийг хураажээ.

Баривчилгааны дараа Италийн парламентын Мафитай тэмцэх хорооны дарга Николла Морра “Өнөөдрөөс эхлэн Калабрия мужид эрх чөлөө үнэртэнэ” гэж хэлсэн байна. Үүнээс өмнө 1986-1992 оны хооронд Сицилийн мафийнхныг баривчилж байжээ.  

Италийн мафийн гурван том бүлгийн нэг Ндрангета бүлэг нь Сицилийн мафи шиг гадаад улсуудад цуутай биш ч гэлээ, орон нутгийнхан дунд зартай. 1990-ээд оны сүүлч 2000-аад оны эхээр Италийн хамгийн нөлөөтэй гэмт хэргийн бүлэг болж байжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой улстөрч, цагдаа нарыг баривчилжээ   
Үзсэн: 1505 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-21 10:45
Өө монголд гэж бодоод уншсан чинь гадаад оронд юм шив. Монголд хэзээ ийм явдал болох юм бол
Зочин [127.0.0.xxx] 2019-12-21 10:41
Монголд шудрага байдал тогттол мөн ч өдийдөө. Чин шудрагаар нь шүүвэл монголын олон улс төрч, цагдаа, хуулийн ажилтанууд нөгөө муухай шоронгийн хаалга татна. Шорон нэмж барих шаардлага гарна. Бас дээр нь шоронгийн дэг журмыг чангатгах шаардлага гарна. Мөн ч олон шаардлага тавигдана. Ингээд бодохоор монгол эх оронд минь хариуцлагын тогтолцоо алдагдсан нь монгол эх орны минь хөгжил дэвшилд гай тарьж байна даа
Зочин [127.0.0.xxx] 2019-12-20 15:59
Монголд их хурлын 76 дээр нь төрийн албанд ажиллаж хэлтсийн даргаас дээш бүх албан тушаалтнуудыг цагдаагийн хурандаа нарыг ер нь бүгдийг нь баривчлах байх даа баривчлах гэхээр шийдвэр гаргадаг хүмүүс нь өөрсдөө гэмт хэрэгтнүүд болхоор яаж ч болохгүй, одоо сэтгүүлчид хэрэг илрүүлдэг сошиал орчинд гэмт хэрэг илрүүлдэг дараа нь цагдаа нь шалгадаг болсон хахахахаха хуульгүй Монгол

Бидэнтэй нэгдээрэй