Шууд Chart

Бээжин хотын усны нөөц нэмэгджээ

2019-12-20 16:00:00

Урд хөршийн нийслэлийн усны хэрэгцээг хангах төслийн хүрээнд сүүлийн таван жилийн хугацаанд 5.2 тэрбум шоо метр ус Бээжин хотод нийлүүлсэн талаар CCTV мэдээллээ. Уг

Төслийн хүрээнд нийлүүлсэн 5.2 тэрбум шоо метр уснаас 3.5 тэрбум нь цэвэрлэх байгууламж руу явсан бол 600 сая шоо метр усыг Бээжин хотын захад байрлах зургаан усан сан руу нийлүүлжээ. Харин үлдсэн хэсгийг гол, нуур, газар доорх ус руу нийлүүлж, усны нөөц нэмэгдүүлэхэд ашиглаж байгаа аж.

Хятадын урд хэсгээс татаж буй усны нөөцөөр шинээр ашиглалтад орсон “Дашин” олон улсын нисэх онгоцны буудлын усан хангамжийг шийдээд зогсохгүй нийслэлийнхээ газрын доорх усны нөөцийг 1.62 тэрбум шоо метрээр нэмж чадсан гэж төслийн багийнхан мэдэгдэж байна. 1999-2014 оны хооронд Бээжингийн гадаргын усны түвшин жилд дунджаар нэг метрээр буурч байж. Харин төсөл хэрэгжүүлснээр 2015 оны тавдугаар сараас хойш гадаргын усны түвшин гурван метрээр нэмэгдсэн байна.

Хятадын өмнөд хэсэгт ундны усны нөөц элбэг боловч хойд хэсэгт хомс байлаг. Тиймээс цаашид урдаас хойш чиглэлд ус татах үйл явцыг улам боловсронгуй болгож, усны нөөц санг орон даяараа тэнцвэртэй  бүрдүүлэхэд анхаарч ажиллах аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Бээжин хотын усны нөөц нэмэгджээ  
Үзсэн: 775 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй