
Оюун ухаант хүний өвөг болох Хомо эректус нь Зүүн Өмнөд Ази бүс нутагт эрдэмтдийн өмнө нь тооцоолж байснаас илүү удаан хугацаанд оршин тогтносон талаарх судалгаа гарсан байна. Хомо Эректус анхны босоо явагч хүн байжээ.
Хомо эректус буюу орчин үеийн ухаант хүний өвөг нь 2 сая жилийн өмнө хувьсан өөрчлөгдсөн гэж үздэг төдийгүй энэ төрлийн эртний хүмүүс нь босоо явагч хүн гэдгээрээ алдартай. Тэгвэл Хомо эректус нь одоогоос 100 000 жилийн өмнөхөн амьдарч байсан гэдгийг харуулаад байгаа гэнэ. Эрдэмтэд Хомо эректусийг үүнээс хавьгүй өмнө нь устсан гэж үзэж байжээ.
Тэгвэл шинэ судалгаа оюун ухаант хүний өвгийн хамгийн сүүлийн бүлэг Индонезийн Ява арал дээр амьдарч байжээ гэдгийг онцолж байгаа юм. Өөрөөр хэлбэл, оюу ухаант хүмүүс дэлхий дээр үүсэн бий болоод байх тэр үед хомо эректус буюу босоо явагч хүн мөн бүрэн устаагүй байсан гэж үзэхэд хүрчээ. Энэ сонирхолтой судалгааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл шинжлэх ухааны Nature сэтгүүлд хэвлэгджээ.
1930 онд судлаачид хомо эректус хүний гавлын ясны орой хэсэг болон хөлний ясыг Ява арлын Соло гэх голын ойролцоогоос олсон юм. Эрдэмтэд энэ олдворуудын насжилтыг тогтоохоор шаргуу ажилласан ч саяхныг хүртэл бүрэн тогтоож чадаагүй байжээ.
"Хомо эректус" буюу босоо явагч хүн эрдэмтдийн тооцоолж байснаас удаан хугацаанд оршин тогтносон | ||
Үзсэн: 4204 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.