Шууд Chart

Крым рүү явах галт тэрэгний анхны цуваа өнөөдөр хөдөлнө

2019-12-23 15:32:23

Керчийн хоолойд баригдсан Крымын гүүрийн төмөр замын хэсгийн барилгын ажил албан ёсоор дуусч, өнөөдөр болох нээлтийн ёслолын ажиллагаанд нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцох гэж байна. 

Крым рүү явах галт тэрэгний анхны цуваа өнөөдөр Санкт-Петербургээс, маргааш Москвагаас хөдөлнө. Эхний ээлжинд Орос эх газар-хойгийн хооронд зөвхөн зорчигч тээврийн галт тэрэг явах бол ирэх оны зунаас ачааны галт тэрэг явж эхэлнэ гэж хэвлэлүүдэд мэдээлж байна.

Краснодарын хязгаараас Крым хүрсэн гүүр нь Оросын хамгийн урт гүүрт тооцогддог, 19 километр урт юм байна. Энэ гүүрийн автомашины хэсгийг өнгөрөгч 2018 оны тавдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч нээж байсан билээ. Тухайн үедээ гүүрийн барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанаас долоон сарын өмнө дуусгасан гэж мэдээлж байсан юм.

Крымын гүүрийн байгууламжийн баталгаат хугацаа нь 100 жил. Энэ гүүрийг газар хөдлөлт, хөрсний онцлог болон бусад хүчин зүйлсийг харгалзан маш найдвартай барьсан гэж мэдээлдэг.

Тэгвэл одоо энэ гүүрийн төмөр замын хэсэг өнөөдрөөс үйл ажиллагаагаа эхлэх нь. Энэ гүүрээр гарч, Крымын хойгт очих анхны галт тэрэг өнөөдөр Санкт-Петербургээс хөдөлж, маргааш Москвагийн вокзалаар дайрах юм байна.

Харин энэ сарын 25-нд Керчийн хоолойгоор дайрна. Галт тэрэгний аялал 2741 километр замыг 43.5 цагийн хугацаанд туулна.

Нийтэлсэн: Mонголын радио

Крым рүү явах галт тэрэгний анхны цуваа өнөөдөр хөдөлнө   
Үзсэн: 728 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй