
Иран улс устөрөгчийн станцынхаа голлох үүрэгтэй хэсгийг сэргээж байгаа тухай тус улсын Цөмийн эрчим хүчний байгууллага зарлажээ. Энэ тухай Ираны "Ирна" агентлаг мэдээлснийг олон улсын хэвлэлүүд иш татан мэдээлж байна.
Ингэхдээ "Арак" үйлдвэрийн хоёрдогч хэлхээг идэвхжүүлж байна гэж Ираны Атомын эрчим хүчний агентлагийн дарга мэдэгдсэн байна. Энэ нь уг станцын үйл ажилдлагаанд гол чухал үүрэгтэй хэсэг гэж албаны хүн тайлбарлажээ.
Хэвлэлүүдэд бичсэнээр Ираны "Арак" станц нь устөрөгчийн изотопийн агууламж өндөртэй хүнд ус ашигладаг цөмийн станц юм. Үндсэн хоёр хэлхээнээс бүрдсэн энэ станцын эхний хэлхээ цөмийн тогооноос халуун зайлуулах үүрэгтэй бол, удаах нь ялгарсан халууныг эхний хэлхээнээс дулааныг хөргөх цамхаг руу шилжүүлэх үүрэгтэй байна.
Тегеранаас 250 км алс орших энэ станцынхаа хоёр дахь хэлхээг Иран улс 2015 онд байгуулсан цөмийн гэрээгээр хааж, устөрөгчийн үйлдвэрлэлийг хязгаарлахаар тохиролцсон байдаг юм байна.
Энэ удаа үйлдвэрийнхээ энэ хэсгийг асааснаар 2015 онд байгуулсан гэрээгээ Тегеран зөрчөөгүй. Харин АНУ-ын шахалт нөлөөгөөр сэргээж байгаагаа харуулж байгаа юм гэж зарим хэвлэлд бичсэн байна.
Иран улс устөрөгчийн станцаа сэргээж эхэллээ | ||
Үзсэн: 869 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.