Шууд Chart

Сичуан муж тагнуулын үйл ажиллагаанаас сэргийлсэн шинэ дүрэм журамтай боллоо

2019-12-24 15:27:31

БНХАУ-ын баруун өмнөд бүсийн Сичуан муж нэгэн шинэ журам хэрэгжүүлэхээр болсныг орон нутгийн хэвлэл мэдээлж байна. Сичуан мужийн Ардын хурлын байнгын хорооноос баталсан энэ баримт ирэх нэгдүгээр сараас хэрэгжиж, сургуулиуд багш, сурагчдаа гадаадын улс орон руу явахаас өмнө болон яваад ирснийх нь дараа тагнуулын үйл ажиллагаанаас сэргийлсэн сургалт хийх үүрэг хүлээнэ.

Мөн төрийн албан хаагчдад тагнуулын эсрэг зөвлөгөө мэдээлэл өгнө, үндэсний аюулгүй байдлын эсрэг зөрчлүүдийг цагдаагийнхан мөрдөж шалгана. Цаашилбал, тагнуулын эсрэг мужийн хэмжээнд авч байгаа арга хэмжээ нь бүх ард иргэдийнх нь үүрэг хариуцлага бөгөөд Үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад нийтээрээ оролцох ёстой.

Ингэснээр Сичуан муж тагнуулын үйл ажиллагааны эсрэг дүрэм журам мөрддөг Хятадын гурав дахь муж болж байна. БНХАУ-ын зүүн эргийн Жөжян, умард хязгаарын Хармөрөн муж нь үүнтэй ижил дүрэм хэрэгжүүлдэг байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Сичуан муж тагнуулын үйл ажиллагаанаас сэргийлсэн шинэ дүрэм журамтай боллоо  
Үзсэн: 1045 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй