
Мексикийн өмнөд хэсэгт орших Оахака мужийн Халап хотын дарга Артуро Веласкес даваа гарагт шинэ жилийн үдэшлэгт оролцож байгаад буудуулж амиа алджээ. Үл таних гэмт этгээдүүд баярын үйл ажиллагаа болж байсан байр руу дайран орж, дотор нь байсан хүмүүс рүү гал нээсэн гэж “Телевиса” теле суваг мэдээлсэн байна.
Хотын даргаас гадна хотын захиргааны нэг ажилтан амиа алдсан байна. Бусад хүн шархадсан, амиа алдсан гэх мэдээлэл одоогоор гараагүй байна. Халдлага үйлдсэн этгээдүүд хэргийн газраас зугтсан, халуун мөрөөр нь барьж авч чадаагүй гэнэ.
Мексикт он гарснаас хойш 12 дугаар сарын эхэн хүртэл нийт 32.6 мянган хүн хүн амины хэргийн хохирогч болсон нь өнгөрсөн оны мөн үеэс бараг 3 хувиар их гэсэн үг юм. Хүн амины хэргийг ихэвчлэн галт зэвсгээр үйлдсэн байна. Мөн Мексикийн олон мянган иргэний үхэлд мансууруулах бодисын мафи холбоотой гэж мэдээлдэг.
Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор гэмт хэргийн түвшинг бууруулах нь Засгийн газрынх нь гол асуудал гэж энэ сарын 1-нд дахин зарласан байна. Мексикийн төрөөс энэ асуудалд анхаарч байгаа боловч гэмт хэрэгтэй тэмцэх ажилдаа тавьсан зорилгодоо хүрч чадаагүй гэж Олон нийтийн аюулгүй байдал, иргэдийн хамгаалалтын сайд Альфонсо Дурасо нь энэ сарын 18-нд мэдэгдсэн юм.
Шинэ жилийн үдэшлэгт оролцож байгаад буудуулжээ | ||
Үзсэн: 1683 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.