Шууд Chart

АНУ-ын “Боинг” корпорацийн захирал Деннис Мюлленбург ажлаа өгчээ

2019-12-25 09:43:45

АНУ-ын “Боинг” корпорацийн захирал Деннис Мюлленбург ажлаа өгч байгаа тухай компаниас нь мэдээлсэн байна. Түүнчлэн тэрбээр компанийн захирлуудын зөвлөлийн тэргүүний суудлаасаа хүртэл огцорчээ.

Харин одоо Грег Смит “Боинг”-ийн түр тэргүүнээр томилогдоод байна. Ирэх сарын 13-наас “Боинг”-ийг Дэйв Кэлхун толгойлно. Компанийн удирдлагыг сольсон нь корпорацид итгэх итгэлийг сэргээхэд чухал нөлөөтэй гэж “Боинг”-оос тэмдэглэсэн байна.

Ерөнхийдөө “Боинг”-ийн удирдлага солигдсон нь “737 Макс” загварын онгоцны ослын дуулиантай холбоотой. Өнгөрөгч гуравдугаар сард гарсан онгоцны ослоос хойш дэлхий даяар энэ загварын 400 орчим онгоцны нислэгийг зогсоосон. Энэ загварын онгоцны хоёр ч ослын улмаас 346 хүн амиа алдсан юм. 

Деннис Мюлленбургийн хувьд осолтой холбоотой хямралын турш корпорацийн нүүр царай байж ирсэн юм. Тэрбээр өнгөрөгч аравдугаар сард Конгресст онгоцны осолтой холбоотой асуудлаар бүтэн хоёр өдрийн турш мэдүүлэг өгч, амиа алдсан зорчигчдын ар гэрийнхэнтэй уулзсан. Мюлленбург нь “Боинг” корпорацид 1985 оноос хойш тасралтгүй ажиллаж, 2015 онд компанийн гүйцэтгэх Ерөнхий захирлаар томилогдож байжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ-ын “Боинг” корпорацийн захирал Деннис Мюлленбург ажлаа өгчээ   
Үзсэн: 641 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй