
Итали улсын боловсролын салбарын санхүүжилт хангалтгүй гэдэг шалтгаанаар сайд нь огцорлоо. Боловсролын сайдын шийдвэр эвслийн Засгийн газарт цохилт болно гэж хэвлэлүүд бичиж байна.
Ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудын үйл ажиллагааг сайжруулахад хангалттай хэмжээний төсөв хөрөнгө олгохыг Италийн Засгийн газраас хүссэн боловч биелэх боломжгүй учраас огцорч байна гэж Боловсролын сайд Лоренцо Фьорамонти хэвлэлийнхэнд ярьж байна.
Өнгөрөгч есдүгээр сард Италийн таван одтой хөдөлгөөн болон төв зүүний үзэлтэй Ардчилсан нам хамтран эвслийн Засгийн газар байгуулснаас хойш салбарын шинэ сайд боловсролын тогтолцоог сайжруулахын тулд ирэх оны жилийн төсвийг 3.3 тэрбум доллартай тэнцэх еврогоор нэмэх хэрэгтэй гэж Засгийн газраасаа шаардаж байжээ. Гэвч энэ даваа гарагт 2020 оны төсвөө батлахдаа танхим нь энэ асуудлыг шийдээгүй байна.
Итали улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 3.6 хувийг ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудын үйл ажиллагаанд зарцуулдаг гэнэ. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан мэдээгээр дэлхийн 32 улс дунджаар таван хувийг зарцуулдаг гэх тайлан мэдээтэй харьцуулахад энэ нь бага хувьд тооцогддог байна.
Үүнээс болж улстөрчид дундаа хамгийн ил тод дуугардаг сайд нарын нэгд тооцогддог Италийн бБловсролын сайдын огцрох шийдвэр цагаачлал болон евро бүсийн шинэчлэл гэх зэрэг маргаантай олон асуудалд дарагдаж эмзэг болчихоод байгаа Италийн Засгийн газарт цохилт болно гэсэн тайлбар байна.
Учир нь Фьорамонти эрх баригч “5 одтой хөдөлгөөн”-ий гишүүн, түүнтэй адил намынхан нь намын дарга Луижи Ди Майогийн шийдвэрт нь сэтгэл дундуур байгаа. Энэ сард л гэхэд гурван ч гишүүн сөрөг хүчнийхэнтэй нэгдээд байгаа юм.
Итали улсын боловсролын салбарын санхүүжилт хангалтгүй гэдэг шалтгаанаар сайд нь огцорлоо | ||
Үзсэн: 686 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.