Шууд Chart

БНАСАУ АНУ-д "Зул сарын баярын бэлэг" илгээгээгүй ч АНУ-ын тал сонор сэрэмжээ бууруулаагүй байна

2019-12-27 13:07:18

Пехнъян Вашингтонд Зул сарын баярын бэлэг илгээгээгүй ч, Америкийн тал сонор сэрэмжээ бууруулаагүй байна. "CNN" агентлагийн мэдээлснээр энэ жилийн Зул сарын баяр Умард Солонгосын талаас мэдэгдсэн баярын "бэлэггүй" болж өнгөрсөн ч, АНУ-ын тал Умардын удирдагч Ким Жон Ун өдий болтол пуужин хөөргөх сонголт хийхгүй байгаад гайхан сандарцгааж байна. Зул сарын баярын өдөр дууссан ч албаны хүмүүс одоо ч болгоомжилсон хэвээр байна гэж мэдээлж байна.

Умард Солонгосын талын үйл ажиллагааны талаар сайн мэдэх эх сурвалж Пехнъян зэвсгийн бүрэлдэхүүнийхээ зарим хэсгийг шилжүүлсэн гэх мэдээлэлд тулгуурлан Пехнъян зэвсгийн туршилт хийхээргүй байна гэж дүгнэсэн ч, ирэх нэгдүгээр сарын эхээр болдог Ким Жон Уны төрсөн өдөр болтол Умардынхан туршилтаа хийх магадлалтай гэж Америкийн засаг захиргааныхан үзэж буй юм байна.

Мөн албаны хүний хэлснээр АНУ-ын засаг захиргаа, Умард Солонгосын талаас зэвсгийн ямар нэг туршилт хийсэн тохиолдолд цэргийн хүчийг харуулж, богино хугацаанд гүйцэтгэх зааварчилгааг цэргийнхэндээ өгөөд байгаа юм байна. Ингэхдээ Солонгосын хойг дээгүүр бөмбөгдөгч онгоцууд нисгэхээс эхлээд, газрын зэвсэг техникүүдийг ашиглах хүртэл бүх хувилбар багтаж байгаа гэнэ. Гэхдээ Пехнъян чухам ямар хил хязгаар давсан тохиолдолд АНУ урьдчилан бэлтгэсэн хариу үйлдлээ үзүүлэх вэ гэдэг нь тодорхойгүй байна гэж "СNN" агентлаг мэдээлжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

БНАСАУ АНУ-д "Зул сарын баярын бэлэг" илгээгээгүй ч АНУ-ын тал сонор сэрэмжээ бууруулаагүй байна   
Үзсэн: 570 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй