
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбар 2019 оныг “Эрүүл мэндийн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх” зорилтод жил болгон зарласан. Уг зорилтод жилийн хүрээнд Бүсийн оношилгоо эмчилгээний төвд энэ жил гурван том хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд өнөөдөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар цоо шинэ суурин дижитал рентген аппаратыг хүлээн авах үйл ажиллагаа боллоо.
Нээлтийн үйл ажиллагаан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн болон эрүүл мэндийн салбарын удирдлага, эмч болон иргэд оролцлоо.
Дижитал рентген аппарат суурилагдсанаар тоон системээс дижитал технологи руу шилжиж зургийн чанар, харалт сайжирч байгаа юм, тус аппаратыг 20 хоног хэвийн үйл ажиллагаанд ортол ашиглах хугацаанд өдөртөө 30 болон түүнээс дээш зураг авалт хийж, 20 орчим зураг харалтыг хийж ажлын бүтээмж нэмэгдсэн байгаа талаар БОЭТ-ийн удирдлагууд хэлж байлаа.
2019 оны аравдугаар сард үйлдвэрлэгдсэн тус аппаратын хүчин чадал нь сая пиксел CCD камертай, зураг авалтын ширээний эргэлт 360 градус хөндлөн чиглэлд хөдөлдгөөрөө давуу талтай энэ нь хэвтрийн болон хүнд өвчтэй хүмүүсийг хөдөлгөх шаардлагагүйгээр зураг авах боломжтой, зураг авалт болон харалт хосолсон, лабораторид хальсыг хороор угаадаггүй зэрэг давуу талтай юм.
Дорнодын БОЭТ сүүлийн үеийн дижитал рентген аппараттай боллоо | ||
Үзсэн: 679 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.