Шууд Chart

2019 онд 14 тэрбум гаруй цахим хэрэглэгчийн мэдээлэл алдагджээ

2019-12-27 13:55:48

Улиран одож байгаа 2019 онд дэлхий даяар 14 тэрбум гаруй цахим хэрэглэгчийн мэдээлэл алдагджээ. Энэ нь өнгөрсөн 2018 оныг бодвол хоёр дахин их үзүүлэлт гэж “Инфоватч” компанийн шинжээчид мэдээлж байна. Хэрэглэгчдийн мэдээлэл алдагдсан тохиолдлын 2/3-ыг нь санаатайгаар үйлдсэн тохиолдол эзэлж байна.

Нууц мэдээллийг зориудаар тараах үзэгдэл ирэх 2020 онд ч үргэлжлэх төлөвтэй байна. Мөн хакеруудын бүлэглэлүүд төрийн нууц, худалдааны үнэтэй мэдээллийн ангуучлалаа улам идэвхжүүлж байна гэж “ИнфоВатч” төвийн шинжээчид мэдээлжээ.

Энэ онд худалдааны компани болон төрийн байгууллагуудын нууц мэдээллийг тараасан тохиолдлыг өнгөрсөн онтой харьцуулбал 10 хувиар нэмэгджээ. Гэхдээ алдагдсан мэдээллийн талаас илүү хувь нь эрүүл мэнд, өндөр технологи, төрийн албаны мэдээллүүд байна.

Саяханы жишээ дурдахад, энэ сарын эхээр судлаачид “Эластисеарч” серверт шууд нэвтрээд орж болохоор 2.7 тэрбум цахим хаяг, тэдгээрээс тэрбум гаруй нь нууц үгтэйгээ олдсон байна. Эдгээр хаягийг Ази тивийн хэрэглэгчид ихэвчлэн эзэлж байсан бөгөөд “Yahoo”, “gmail" талбарын хэрэглэгчид байжээ.

Хэрэглэгчдийн олонх нь хувийн болон албаны шуудандаа ижил нууц үг хэрэглэдэг нь гол асуудал үүсгэж байжээ. Өнгөрөгч 11 дүгээр сарын “Фэйсбүүк”, “Твиттер”, “ЛинкедИн”, “ГитХаб”-ын хэрэглэгчдийн 1.2 тэрбум гаруй хувийн мэдээлэл алдагдсаныг брокеруудын хийсэн ажил гэж үзэж байгаа юм.  

Нийтэлсэн: Mонголын радио

2019 онд 14 тэрбум гаруй цахим хэрэглэгчийн мэдээлэл алдагджээ  
Үзсэн: 626 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй