Шууд Chart

Зэвсэгт хүчний 2019 оны шилдгүүд тодров

2019-12-27 13:56:36

Зэвсэгт хүчин өнгөрч буй 2019 оны шилдгүүдээ тодруулжээ. Тодруулбал, “Зэвсэгт хүчний оны тэргүүний цэргийн гэрээт алба хаагч”-аар Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн байлдааны мотобуудлагын ротын пулемётчин, байлдагч З.Хишигт, “Зэвсэгт хүчний оны тэргүүний ажилтан албан хаагч”-аар Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн төмөр бетон, материал хийцийн үйлдвэрийн нимгэн төмөрчин Н.Сахъяажав, “Зэвсэгт хүчний оны тэргүүний ахлагч”-аар Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн БНТЭ-ийн зэвсэглэл үйлчилгээний бүлгийн механикч, ахлах ахлагч Д.Гэндмаа, “Зэвсэгт хүчний оны тэргүүний офицер”-оор Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын захирагчийн орлогч, дэд хурандаа Н.Лхагвасүрэн, “Зэвсэгт хүчний оны тэргүүний салбар”-аар Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн Уулын хөнгөн рот, “Зэвсэгт хүчний оны тэргүүний анги”-аар Зэвсэгт хүчний 084 дүгээр анги шалгарлаа.

"ЗХЖШ-ын оны тэргүүний ажилтан албан хаагч"-аар БХЯ, ЗХЖШ-ын Үйлчилгээ, аж ахуйн хэлтсийн нягтлан бодогч С.Өлзийсайхан, "ЗХЖШ-ын оны тэргүүний мэргэжилтэн"-ээр БСТГ-ын мэргэжилтэн, хошууч С.Бямба-Очир, "ЗХЖШ-ын оны тэргүүний ахлах мэргэжилтэн"-ээр Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Н.Нямжаргал, "ЗХЖШ-ын оны тэргүүний удирдах албан тушаалтан"-аар Ар талын газрын дарга, бригадын генерал М.Эрдэнэдалай, "ЗХЖШ-ын оны тэргүүний зохион байгуулалтын бүтцийн нэгж"-ээр Удирдлага холбоо, мэдээллийн аюулгүй байдлын хэлтэс тус тус шалгарсан байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Зэвсэгт хүчний 2019 оны шилдгүүд тодров  
Үзсэн: 1031 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй