Шууд Chart

Алма-Атагаас Нурсултан руу нислэг үйлдэхээр хөөрсөн онгоц осолджээ

2019-12-27 14:01:41

Казахстаны “Бэк Эйр” агаарын тээврийн компанийн 95 зорчигч, багийн таван гишүүнтэй онгоц өнөө өглөө Алма-Ата хотын нисэх онгоцны буудлын ойролцоо, хүн амьдардаг сууцтай бүсэд уналаа. Одоогийн байдлаар 14 хүн амиа алдаж, 35 хүн гэмтэж, бэртсэний дунд хүүхдүүд байна. 22 хүний биеийн байдал маш хүнд байгаа гэнэ.

Алма-Атагаас Нурсултан хот руу нислэг үйлдэхээр хөөрсөн онгоц өндрөө алдаж, бетонон хашаа мөргөн, улмаар хоёр давхар байгууламжийг мөргөжээ. Осол гарсан даруйд аврах арга хэмжээ авсан, онгоц шатаагүй гэж нисэх онгоцны буудлаас мэдээлж байна.

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ослын улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлээд, буруутай бүх этгээдэд хатуу шийтгэл ногдуулахаа амласан байна. Хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар, онгоц радараас алга болоод удаагүй онгоцны буудлын гадна талд унасан гэнэ.

Осолдсон онгоц нь “Фоккер-100” нэртэй загвар юм. Нидерландын агаарын тээвэр үйлдвэрлэгч “Фоккер” компани 1980-аад онд үйлдвэрлэж байсан, богино болон дунд зайд 107 хүртэлх зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Энэ загварын онгоцыг нийт 283-ыг үйлдвэрлээд 1997 оноос үйлдвэрлэлээ зогсоосон юм. Энэ хугацаанд 283 онгоцноос Алма-Атагийн ослыг оролцуулаад нийт 6 ийм онгоц осолдож байжээ.

Харин энэ онгоцыг эзэмшдэг “Бэк Эйр” компанийн хувьд Казахстандаа дотоодын агаарын тээвэрлэлтээрээ хоёрдугаарт бичигддэг, парктаа “Фоккер 100” загварын есөн онгоцтой юм байна. Ослын шалтгаан, нөхцөл байдлыг бүрэн тогтоотол “Бэк Эйр” компанийн үйл ажиллагааг түр зогсоожээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Алма-Атагаас Нурсултан руу нислэг үйлдэхээр хөөрсөн онгоц осолджээ   
Үзсэн: 2088 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй