
Энэтхэгийн далайн Оманы газар нутагт хамаарах хэсэгт баасан гарагт эхэсэн хамтарсан сургуулилт даваа гараг хүртэл дөрвөн өдөр үргэлжилнэ. Энэ тухай БНХАУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч “Хятадын талаас газраас удирддаг пуужин устгагчаа бэлтгэл сургуулилтын үеэр туршина” гэж мэдэгдсэн байна. Мөн хамтарсан бэлтгэл сургуулилт нь Хятад, Иран, Оросын тэнгисийн хүчний харилцааг бэхжүүлж, аюулгүй байдлыг хангах зорилготой гэж ярьсан байна.
Хятадын тал, Ираны эсрэг нэг талыг баримталсан хориг шахалтыг эсэргүүцэж байгаагаас гадна хамтарсан цэргийн сургуулилт хийх зэргээр АНУ-ыг барьж байхын тулд Тегерантай харилцаагаа бэхжүүлэхийг хүсч байгаа. Харин Ираны удирдагчид олон улсын шахалтаас зайлхийхийн тулд Бээжин Москватай цэргийн хамтын ажиллагаагаа сайжруулах эрмэлзэлтэй нь харагдаж байгаа юм гэж хэвлэлд бичжээ.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойн аюулгүй байдлыг хамгаалах цэргийн эвсэл байгуулж Иран улсыг улам шахах болсны дээр томоохон компаниуд, өндөр албаны хүмүүст нь хориг тавиад байгаа юм.
Хятад, Иран, Орос гурван улсын тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт эхэллээ | ||
Үзсэн: 1266 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.