
Уругвай улсын Ерөнхийлөгч Табаре Васкес сүүлийн үед эмэгтэйчүүдийг хөнөөх нь нэмэгдсэнтэй холбогдуулан улс орондоо онц байдал зарлалаа. Энэ тухай төрийн тэргүүний захиргааны сайтад нь тэмдэглэсэн байна. “Саяхан гарсан эмэгтэйчүүдийг хүчирхийлэх гэмт хэргүүдтэй холбогдуулан нийгэм даяар сандрал түгшүүр үүсч эхэлсэн тул Ерөнхийлөгч хүйсийн шинжээр нь хийж байгаа хүчирхийллээс болж үндэсний түвшинд онц байдал тогтоохоор шийдвэрлэлээ” гэж тэмдэглэжээ.
Онц байдал тогтоосноос гадна дунд сургууль, хорих ангиудад эмэгтэйчүүдийг хамгаалахад чиглэсэн олон нийтийн аян, цахим сургалт зэргийг хийх юм байна. Уругвай улсын ДХЯ-ны мэдээлснээр, энэ улсад эмэгтэйчүүдийг хүйсээр нь ялгаварлан гадуурхаж хүчирхийлсэн гэсэн 108 гомдол өдөр бүр ирдэг байна.
Эмэгтэйчүүдийн эрхийн байгууллагуудын мэдээлснээр, энэ онд л гэхэд 35 эмэгтэй эрчүүдийн гарт амиа алджээ. Зул сарын баярын үеэр л гэхэд гурван залуу эмэгтэй амиа алдсан байна.
Уругвай улс онц байдал зарлалаа | ||
Үзсэн: 1386 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.