Шууд Chart

Францад тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой ажил хаялт 26 дахь өдрөө үргэлжиллээ

2019-12-31 11:10:05

Францад тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой ажил хаялт 26 дахь өдрөө үргэлжиллээ. Бүх нийтийн ажил хаялт 26 дахь өдрөө үргэлжилж, даваа гарагийн байдлаар Францын үндэсний галт тэрэгний сүлжээний тал хүрэхгүй хувь нь ажиллаж, Парис хотын метро урьдын адил хаалттай байсан байна.

Ингэснээр тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой энэ ажил хаялт Франц улсын түүхэн дэх хоёр дахь том эсэргүүцлийн хөдөлгөөн болж байгааг барууны хэвлэлүүд бичиж байна. 1986-1987 оны өвөл хөдөлмөрчид 28 өдрийн турш ажил хаясан нь түүхэн дэх хамгийн урт хугацааны эсэргүүцэлд тооцогдож байсан бол энэ удаагийнх үүнийг ардаа хаяхаар байна гэж зарим хэвлэл таамаглаж байна. 

Зарим хэвлэлд бичсэнээр Францын Засгийн газар эсэргүүцэгчидтэй тохиролцох санал тавьсан ч, тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн бусад салбарын ажилчидтай нэгдэн дуурийн театрын бүжигчид, хөгжимчид ажил хаяж эхэлжээ. Нөхцөл байдлын улмаас Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон шинэ жилийн мэндчилгээндээ тэтгэврийн шинэчлэлийг тойрсон маргааны талаар үг хэлж, асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөж байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Францад тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой ажил хаялт 26 дахь өдрөө үргэлжиллээ  
Үзсэн: 882 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй