
Шинэ он гарахын өмнө “Best of Mongolia” сэтгүүл, Төсөл хөгжүүлэх төв, Залуучуудын хөдөлмөр зуучлалын төв хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй нийгмийн орчинг бүрдүүлцгээе” сэдвийн хүрээнд хэл яриа, сонсголын бэрхшээлтэй 100 оюутанд сургалт зохион байгуулжээ. Уг сургалтын хүрээнд “Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн оюутан, залуусыг хамруулж хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэнд, сэтгэл зүй, соён гэгээрүүлэх сургалт зохион байгуулж, хөдөлмөр эрхлэлтийн талаар мэдээлэл өгч, ажлын байрны бүртгэл хийсн ажэ.
Мөн уг сургалтыг дэмжин “Мобиком” корпорац, Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо, Мөрөөдлийн сургууль ТББ, Баатарын Мягмаржав сан, Залуу эдийн засагч ХХК, Сагаг брэнд, Хөх-Үүр айраг зоог, Сувдан хэлхээ, MNP consulting хамтран ажиллажээ.
Түүнчлэн дээрх сургалтын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй
Ташрамд дуулгахад, дээрх өдөрлөгийг зохион байгуулагчид цаашид энэ чиглэлээр өргөн хүрээтэй сургалт болон бусад ажлыг зохион байгуулж, зорилтот бүлгийн хүмүүст шат дараатай хүргэнэ гэдгээ хэлсэн юм.
Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй 100 оюутанд сургалт зохион байгуулжээ | ||
Үзсэн: 1040 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.