
Бүх нийтээр ажил хаяхад хүргэсэн тэтгэврийн шинэчлэлийг аль болох хурдан хугацаанд шийдвэрлэж зөвшилцөхийг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон уриаллаа. Тэрбээр шинэ жилийн босгон дээр ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ дөрвөн долоо хоног тээврийн сүлжээг саатуулсан эсэргүүцлийн хөдөлгөөнийг зогсоон аль болох түргэн хугацаанд зөвшилцөхийг Засгийн газартаа уриалжээ.
Түүний хэлснээр эсэргүүцэгчид болоод Засгийн газар хоорондын зөвшилцөл энэ сарын 7-ны өдрөөс эхэлнэ. Гэхдээ Эммануэль Макрон тэтгэврийн шинэчлэл хийнэ гэж зарласнаараа байр сууриндаа хатуу байгаагаа харуулсан гэж хэвлэлүүд бичиж байна.
Мөн Засгийн газартаа зөвшилцөх үүрэг чиглэл өгч олон нийтийн уур бухимдлыг ойлгохгүй, Францчууд үнэхээр энэ тэтгэврийн шинэчлэлийг хүсэхгүй байгааг ойлгохгүй байна гэж Үйлдвэрчний эвлэлийнхэн эгдүүцлээ илэрхийлснийг ч мэдээлж байна.
Улс төрийнхөн дундаас хэт барууны Үндэсний Фронт намын дарга асан Марин Ле Пен, Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөгч Оливер Бесансенот нар Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны байр суурийг эсэргүүцэн “Дээдсийн ертөнцөд амьдарч байна” гэх зэргээр шүүмжилжээ.
Эммануэль Макрон тэтгэврийн шинэчлэлийг хурдан хугацаанд шийдвэрлэж зөвшилцөхийг уриалжээ | ||
Үзсэн: 583 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.