Шууд Chart

CNN: Австралийн ойн түймэр унтрах шинжгүй байна

2020-01-03 11:06:24

Австралийн ойн түймэр унтрах шинжгүй байна гэж хэвлэлүүд мэдээлж байна. Түймэр дэгдсэнээс хойш 17 хүн нас барж, нэмж 900 гаруй байшин барилга шатжээ. АНУ, Канад, Шинэ Зеланд зэрэг бусад улс орнуудын тусламжийг авсан ч, гал түймрийг тогтоож барихад хүнд байгаа тухай "CNN" бичжээ.

Сансрын зургаар Австрали даяар түймэртэй байгаа ч, өмнөд бүсийн Шинэ Өмнөд Вэльс мужид нөхцөл байдал хамгийн хүнд байна. Австралийн “Блю Монтейн” уулархаг хөндий, үндэсний цэцэрлэгт хүрээлэн, ой мод, бутархаг газрууд, Мелбурн, Сидней хотууд түймэрт автжээ. 12 дугаар сарын байдлаар Сидней хотын агаарын чанар аюултай түвшнээс 11 дахин их байсан байна.

Австралийн цаг уурын товчооны мэдэгдсэнээр 12 дугаар сард тус улсад сүүлийн хэдэн арван жилийн хугацаан дахь хамгийн ноцтой ган гачиг тохиож, зарим газар цельсийн 40 хэмээс давж, агаарын хэм дээд цэгтээ хүрчээ.

Хамгийн хүнд хохирол амсаад байгаа Шинэ Өмнөд Вэльсд л гэхэд онц байдал зарласан, сүүлийн хэдэн сарын хугацаанд 1300 гаруй айлын орон сууц устаж, 440 гаруйд нь хохирол учирчээ. Энэ мужийн хэмжээнд 3.6 сая га газар шатсан бол, Баруун Австралид 1.2 сая га, Квинслэндэд 250 мянган га, Өмнөд Австралид 91 мянган га, нийт 5.1 сая га газар шатсан гэж гал унтраах албанаас мэдээлж байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

CNN: Австралийн ойн түймэр унтрах шинжгүй байна  
Үзсэн: 1537 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй