
Өсвөр насныхан дунд элекстрон тамхи татах нь ихсэж байгаа учраас энэ төрлийн тамхинд тусгай амт оруулахыг АНУ даяар хориглолоо. Тодруулбал, цэнэглэдэг электрон тамхинд гааны болон жимсний амт оруулахыг зөвшөөрөхгүй болж байна.
Энэ талаар АНУ-ын Эрүүл мэндийн сайд Алекс Азар “Дональд Трампын засаг захиргаа, өсвөр насныхан шинэ төрлийн тамхинд донтож байгааг шийдвэрлэхийн хажуугаар насанд хүрэгчдэд уламжлалт тамхины оронд өөр зүйл санал болгохыг хүсч байгаа. Бидний өнөөдрийн хийж буй ажил нь эрүүл мэндийн зөв зохистой байдлыг хангах зорилготой” гэж ярьсан байна.
Үүнтэй ижил дүрэм журмыг АНУ-ын хэд хэдэн мужид хэрэгжүүлж, жил гаруйн хугацаанд улс даяар мөрдөхөөр төлөвлөж байсныг хэвлэлд дурджээ. АНУ-ын Эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллагуудын мэдээлснээр одоогоор тус улсад электрон тамхи татсанаас үүдэлтэйгээр 2500 гаруй хүн эмчилгээ хийлгэж, 55 хүн нас бараад байна.
Энэ хэргүүдэд мөрдлөг шалгалт хийсэн мэргэжлийн хүмүүс зарим тохиолдолд электрон тамхинд Е витамины ацетат хийдэг. Энэ нь хүмүүсийг өвдөж, амь насаа алдахад хүргэдэг гэж үздэг байна. Үүний улмаас АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2019 оны есдүгээр сард уламжлалт тамхинаас бусад бүх төрлийн электрон тамхинд тусгай амт оруулахыг хориглоно гэж гэж мэдэгдэж байсан юм.
Америкийн электрон тамхины хамгийн том үйлдвэрлэгч “Жуул” компани зах зээлээс бүх төрлийн амт оруулсан тамхинуудаа татаад байгаа юм байна. Бусад үйлдвэрлэгчид 30 хоногийн дотор үүнтэй адил шийдвэр гаргахыг шинэ хоригт тусгажээ.
АНУ-д элекстрон тамхинд тусгай амт оруулахыг хориглолоо | ||
Үзсэн: 807 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.