
Каталоны тэргүүн асан Карлес Пучдемоныг Испанид шилжүүлэн өгөх хүсэлтийг Бельгийн шүүх түдгэлзүүллээ. Шүүх ийм шийдвэр гаргахдаа Европын парламентын гишүүнийх нь хувиар халдашгүй эрхтэй болохыг нь хүлээн зөвшөөрлөө гэж Испанийн Каталон мужийн тэргүүн асан Карлес Пучдемон "твиттер" хуудсандаа бичжээ.
Мөн тэрбээр Испаниас салан тусгаарлах үйл явцад толгойлон оролцож, 13 жилийн хорих ял аваад байгаа улс төрч Ориол Жанкерасыг суллахыг Испанийн төв Засгийн газраас шаардаж байгаагаа бичсэн байна. Оросын хэвлэлд бичсэнээр Бельгийн шүүх Карлес Пучдемоноос гадна Каталоны Эрүүл мэндийн сайд асан Тони Комины талд мөн шийдвэр гаргасан байна.
Өнгөрөгч тавдугаар сард Евро парламентын гишүүнээр сонгогдсон ч одоо Бельгид амьдарч байгаа энэ хоёр улстөрчийг Испанийн төв Засгийн газар бослого, үймээн самуунд турхирсан гэх хэргээр эрэн сурвалжилж байгаа юм.
Карлес Пучдемоныг Испанид шилжүүлэн өгөх хүсэлтийг түдгэлзүүллээ | ||
Үзсэн: 859 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.