
Пүрэвт гарагт Самсунг компанийн зүгээс мэдэгдэл хийж, өнгөрөгч 2019 онд тус компани 6.7 сая ширхэг 5G ухаалаг утсыг олон улсын зах зээлд худалдсан гэдгээ мэдээлжээ. Энэ төрлийн дэвшилтэд гар утасны зах зээлийн 50 хувийг Самсунг компанийн бүтээгдэхүүн эзэлж байна. Тус компанийн зүгээс анхандаа 2019 онд 4 сая 5G утсыг борлуулах зорилтыг тавиад байсан бол төлөвлөж байснаас хавьгүй сайн борлуулалтыг хийж чадлаа. Өндөр хурдны интернетийн сүлжээг дэмжигч ухаалаг утасны үйлдвэрлэлийг Самсунг компани өрсөлдөгчдөөсөө түрүүнд эхлүүлсэн юм. Самсунгийн 5G сүлжээг дэмждэг Galaxy S10 2019 оны 10-р сараас худалдаанд гарсан юм. Энэ хооронд тус компанийн гол өрсөлдөгч Apple компани 2020 оны эцсийг хүртэл 5G ухаалаг утсыг үйлдвэрлэн гаргаж чадахааргүй байна.
Ер нь Самсунг компани 4 өөр загварын 5G ухаалаг утсыг үйлдвэрлэн гаргаад байгаагийн дотор Note 10 5G, Note 10+ 5G, A90 5G болон Galaxy Fold 5G багтаж байгаа юм. Мөн 2020 оны эхний улиралд тус компани 5G сүлжээг дэмжигч анхны таблет болох Galaxy Tab S6 5G-ийг хэрэглэгчиддээ хүргэхээр ажиллаж байна. Шинжээчид АНУ, БНХАУ-ын хоорондох худалдааны дайн Өмнөд Солонгосын Самсунг компанид ашигтай тусч байгааг онцолжээ.
Вашингтон Хятадын ухаалаг утас болон 5G технологийг үйлдвэрлэгч Хуавэй компанийг өнгөрсөн 5-р сард хар жагсаалтад оруулсан юм. Энэ арга хэмжээ нь Хуавэй компанийн олон улсын 5G-технологийн зах зээлд ноёрхох боломжид ихээхэн саад учруулж, харин Самсунг компанид давуу байдлыг олгожээ.
2019 онд “Самсунг” компани 5G сүлжээг дэмждэг 6.7 сая гар утсыг борлуулжээ | ||
Үзсэн: 1097 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.