
Өнгөрөгч оны 12 дугаар сард Алжирын шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдсон Абдельмажид Теббун шинэ оны өмнөхөн их сургуулийн профессор Абдель-Азиз Жеразыг Ерөнхий сайдаар томилоод байсан юм. Шинэ Ерөнхийлөгчийн заавраар танхимын шинэ тэргүүн Засгийн газраа байгуулсан байна.
Алжир улсын Сангийн сайдаар 2017-2019 оны гуравдугаар сар хүртэл энэ албыг хашиж байсан улс төрчийг улираан томилсон бол, Ерөнхийлөгч Теббун Батлан хамгаалахын сайдын үүргийг давхар гүйцэтгэх юм байна.
Газрын тос байгалийн хийн орлого нь буурснаас эдийн засгийн хямралд ороод байсан Алжир улсад 2019 оны хоёрдугаар сард эхэлсэн жагсаал цуглаан, өнгөрөгч оны дөрөвдүгээр сард тус улсын Ерөнхийлөгч Абделазиз Бутефликаг суудлаасаа салахад хүргэсэн. Үүнээс хойш тус улс шинэ Ерөнхийлөгчөө сонгох сонгуулиа хоёр ч удаа хойшлуулж, өнгөрөгч оны 12 дугаар сард зохион байгуулсан юм.
Алжир улс шинэ Засгийн газартай боллоо | ||
Үзсэн: 1273 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.