Шууд Chart

“Болор цом-37” наадмын тэргүүн шүлэг

2020-01-04 18:23:42

“Болор цом-37” наадмын эзнээр тодорсон яруу найрагч Б.Жамбалдоржийн "Жамын цас" шүлгийг та бүхэнд хүргэж байна. 

Жамын цас

Бургасан унь нахилзуулан гэрийн цас шүүрдэж

Бусдын дээгүүр будрууланхан байхдаа

Үүдээр цухуйх аавынхаа дээрээс

Үлээсэн цас минь үснийх нь сор болсон

Халуун уур савссан тооноор унасан цас

Хайртай ижийн минь санчигт бас хүрсэн

Хааш яаш цацан бужигнуулсан цасан дор

Хамгийн бага дүү минь алгаа дэлгэж зогссон

Өглөө эртээ явсан ижийнхээ мөрийг шүүрдэж

Өдөр явах замаа гаргаж зогсдогсон би

Шинэхэн цас орсон өглөө

Шинэ мөр хайгаад л ижийгээ саначихлаа

Тийм дотнохон мөр харалгүй уджээ

Тэнгэрээс нэг удаа үзүүлээд өгдөг ч болоосой

Зөөлөн гишгэх алхаан дундаасаа

Зөн минь сэрээд л ижийгээ ирэх нь гээд итгэчихлээ

Явган хүний ганц нарийхан жимээр

Явсаар ижийдээ хүрнэ гээд сэтгэчихлээ

Дээрээс хэн нэгэн харж байгаа бол

Дэрсэн шүүрээр би бурханы тиг татаж харагдана

Нэвсийтэл дарсан цасан дунд нэг хүү

Нээрээ л ижийгээ санаж дээ гэж бодогдоно

Мөр, нуруун дээр минь зузаан цас малгайлахад

Мөн чиг хүнд санагдаад ажин түжин

Мөнх бусын тухай эргэцүүлэхэд тэр цас

Мөрийг минь дарж хаялаад үнэн санагдана

Огторгуй өөд ширтэн, ширтэн хэвтэхэд

Олон морьтон давхилдсаар нүдэн дотор минь унана

Жамын тухай бодоход мөн чанар нь танигдаад

Жаргал, зовлон хоёр минь тэнцүүхэн болчихно

Нэг л өвлийн цастай амьдрал гэдэг сууринд

Нээрээ л бид чинь будраад өнгөрөх цас аа... 


“Болор цом-37” наадмын тэргүүн шүлэг   
Үзсэн: 10037 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-02-10 10:48
Маш их таалагдлаа. Дүүдээ баяр хүргэе. Эгэлээс энгүй тансагийг олж мэдэрч чадахгүй шүлсээ л үсчүүлэгчид элбэгшээ юу даа. Бид атаархал хар хорын сэтгэлээсээ хэзээ сална даа.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-14 14:30
Уран тансаг мэдрэмж бага юм уу гэж санагдлаа. Мэдрэмжлэг, утгын гүн санаа ховордож цаг хугацаа энгийн бүхэн ирсэн энгийн байх болж дээ
Зочин [127.0.0.xxx] 2020-01-11 14:30
таалагдсангүй эээ Болор цомд түрүүлсэн шүлэг гэхэд даржин байна
Зочин [127.0.0.xxx] 2020-01-07 17:55
гоё
Зочин [127.0.0.xxx] 2020-01-07 16:24
ийм шүлгийг шүлэг гэхгүй өөр ямар шүлгийг шүлэг гэх вэ? уран санаа , дүрслэлийг нь ойлгооч
Зочин [127.0.0.xxx] 2020-01-06 23:34
ХӨӨРХИЙДӨӨ, ИЙМ Ч ЮМ БИЧИЖ ТҮҮНИЙГ ШҮҮЖ ,ЦОМ АВАХ ГЭЖ ДЭЭ, АРАЙ ЧДЭЭ
Зочин [127.0.0.xxx] 2020-01-06 17:05
Атаархаж үхлээ юу та нар. Ингэж бичиж чадахгүй, ингэж сэтгэж мэдэхгүй болохоор гомдолтой байгаа байж болох юм л даа. Хөөрхийлөлтэй юм бэ дээ. Ийм сайхан шүлгийг, ийм сайхан найрагчийг битгий гутаа
СОНИРХОГЧ [127.0.0.xxx] 2020-01-06 14:30
ГҮЙ ЯАХАВ ДЭЭ ХҮҮХДИЙН СЭТГЭЛГЭЭТЭЙ, ХӨӨРХӨН ШҮЛЭГ ГЭДЭГ УТГААР НЬ ӨХӨӨРДӨЖ ТҮРҮҮЛҮҮЛСЭН ЮМ БАЙХ ГЭЖ Л БОДМООР ЮМ. ОДООГИЙН ДУНД СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮДИЙН ДУНД ИЙМЭРХҮҮ ДАЙНЫ ҮГ ХОЛБОДОГ ХҮҮХДҮҮД ЗУУ ЗУУГААРАА БИЙ Л ДЭЭ ХЭХЭ
СОНИРХОГЧ [127.0.0.xxx] 2020-01-06 14:29
ГҮЙ ЯАХАВ ДЭЭ ХҮҮХДИЙН СЭТГЭЛГЭЭТЭЙ, ХӨӨРХӨН ШҮЛЭГ ГЭДЭГ УТГААР НЬ ӨХӨӨРДӨЖ ТҮРҮҮЛҮҮЛСЭН ЮМ БАЙХ ГЭЖ Л БОДМООР ЮМ. ОДООГИЙН ДУНД СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮДИЙН ДУНД ИЙМЭРХҮҮ ДАЙНЫ ҮГ ХОЛБОДОГ ХҮҮХДҮҮД ЗУУ ЗУУГААРАА БИЙ Л ДЭЭ ХЭХЭ
Зочин [127.0.0.xxx] 2020-01-06 08:28
Үнэхээр сайхан шүлэг
Зочин [127.0.0.xxx] 2020-01-05 21:05
Ээ дээ. Болор цомд ийм шүлэг түрүүллээ гэж үү дээ. Сургуулийн ахлах ангийн шүлэг бичдэг шавилхан хүүгийн шүлгээс ч ...
Зочин [127.0.0.xxx] 2020-01-05 13:17
uneheer goyo shuleg bna. yaruu nairag oilgohgui uhernuudiig yaltai ch bilee
Зочин [127.0.0.xxx] 2020-01-05 11:21
Ээ хөөрхий Болор цом ч явахгүй болжээ. Анхлан сонирхогч нар ч ийм балай юм бичихгүй.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-05 10:47
Хайран болор цом энэ тэргүүн байрны шүлгүү ЕБ сурагч хүүхэд ч иймэрхүү шүлэг тэрлээд дөнгөхөөн чадна
Зочин [127.0.0.xxx] 2020-01-05 10:41
Уран зохиол яруу наирагч яруу эгшиглэн юу байдгийг домог хэдэн сайхан зохиолч яруу найрагч нар мэдрүүлж байжээ .Энэ тэгээд тэргүүн яруу найрагч юм ЕБСн хүүхэд л ийм бичих байхдаа дүрслээд болчихсон нэрт яруу найрагч Д.НАЦАГДОРЖ дүрсэлж бичдэг л байсан гэхдээ агуу хүн шдэ ингэж бичээд ичэж үхээсэй билээ .Манай утга зохиол яруу найраг хайран хайран ...
Зочин [127.0.0.xxx] 2020-01-05 09:04
Ядруухан шүлэг байна аа. Санаа байвч ур хийц их болхи юм
Зочин [127.0.0.xxx] 2020-01-05 07:32
жинхэнэ бодит шүлэг байноо баяр хүргэе
Зочин [127.0.0.xxx] 2020-01-05 07:32
Маш гоё шүлэг байнаа баяр хүргэе
Иргэн [127.0.0.xxx] 2020-01-05 03:45
Дэрсэн шүүрээр би бурхны тиг татаж харагдана...гол шигтгээ нь санагдана
Зочин [127.0.0.xxx] 2020-01-05 00:39
Оюуны өмч гэж яридаг байж өөр газарын мэдээ зураг хулгайлхаа болиоч МИВ-ээн
Зочин [127.0.0.xxx] 2020-01-05 00:24
Улсын нэр хүндтэй том газар байж хүний зураг шаахаа болиоч
H [127.0.0.xxx] 2020-01-04 22:18
Цэнд аюуш түрүүлэх байсаан
Зочин [127.0.0.xxx] 2020-01-04 21:44
Vneheer gve utga aguulgatai goy shvleg bidnii amidral
Зочин [127.0.0.xxx] 2020-01-04 21:35
За яахав дээ л юм байна
Зочин [127.0.0.xxx] 2020-01-04 21:35
Гоё шүлэг байна,дурсамж санагдуулж байна,Гоё гэх ч багадна
Зочин [127.0.0.xxx] 2020-01-04 21:10
Uhaan hairlah shyleg bainaa. Bayrlalaa. Bas bayr hyrgey!
Зочин [127.0.0.xxx] 2020-01-04 21:05
Ганц ч мөрийг нь ойлгосонгүй,ийм шүлэг болор цом авдаг юм бол Монголд яруу найрагч гэдэгхүн нэг ч алга.Хүүрнэх өгүүлбэр ч өөртөө хүн ойлгох утга санаатай байдаг шүү дээ
Зочин [127.0.0.xxx] 2020-01-04 20:52
Сайхаан. Ийм шүлэг түрүүлэхгүй өөр ямар шүлэг түрүүлэх юм бэ.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-04 20:44
Сайхаан сайхан
Зочин [127.0.0.xxx] 2020-01-04 20:12
Дүүдээ баяр хүргэе
Зочин [127.0.0.xxx] 2020-01-04 19:46
Сайхан шүлэг бна. Хүн болгон өөрийн eртөнцтэй. Өөрийнхөөрөө л хүлээж авна. Баяр хүргэж амжилт хүсьe.
уншигч [127.0.0.xxx] 2020-01-04 19:35
хэхэ, часхийсэн чансаатай шүлэг гэж хэлэхээргүй л юм, гэхдээ одоо яахав дээ, бусад нь барагтайхан юмтай очсийн байгааздээ
Зочин [127.0.0.xxx] 2020-01-04 19:31
Болор цом шудрага болоо . Нүдээрээ сонслоо . Онож ээ онож
Зочин [127.0.0.xxx] 2020-01-04 19:29
Боломжийн л юм байна
Зочин [127.0.0.xxx] 2020-01-04 19:16
Энэ оны эхний өдөр "Уулын хөх гөрөөсийг сар шөргөөлгөн зогсоосон" найз минь "Болор цом"-ын эзэн боллоо. Эрхэм найрагч Jambaldorjийн "Жамын цас" Эгшиглэнт эхийн тааллыг хүлээж, энэ жилийн тэргүүн шүлэг "титэм"-ийг хүртлээ. Сайхааан сайхан...
Зочин [127.0.0.xxx] 2020-01-04 18:37
goe shuleg bn aa
Зочин [127.0.0.xxx] 2020-01-08 13:14
Аа мэдэхгүй яруу найрагчид нь хаачсан байсан юм

Бидэнтэй нэгдээрэй