Шууд Chart

"Фукушима Дайчи" станц сэргээгдэх эрчим хүч ашиглана

2020-01-06 10:49:59

2011 оны байгалийн гамшиг, дэлбэрэлтээс болж бараг бүрэн хаагдаад байгаа "Фукушима Дайчи" цөмийн станц сэргээгдэх эрчим хүч ашиглахаар төлөвлөж байна. Мужийн захиргаанаас дэвшүүлсэн төлөвлөгөө ёсоор уг станц 2040 он гэхэд бүс нутгаа 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангах юм байна.

Нийт 300 тэрбум иений өртөгтэй төслийг Японы Засгийн газрын Хөгжлийн банк болон Мизухо банк санхүүжүүлж, 2024 оны гуравдугаар сарын сүүлч гэхэд тэндхийн орхигдсон тариалангийн газар болон уулархаг бүсүүдэд нарны 11, салхины 10 байгууламж тус тус барих юм байна. 80 км-ийн урт сүлжээгээр "Фукушима" станцын цахилгаан үүсгүүрийг Токиогийн нэгэн цагт цөмийн эрчим хүчнээс ихээхэн хамааралтай байсан бүстэй холбох юм байна.

Эдгээр ажлыг хийж дуусахад "Фукушима" сэргээгдэх эрчим хүчний станц, цөмийн нэг станцын нийлүүлдэг эрчим хүчний 70 орчим хувь буюу 600 мега ватт-ын цахилгаан үйлдвэрлэх юм байна. Сэргээгдэх эрчим хүчний тухайд Япон улс нь 2018 оны байдлаар нийт эрчим хүчнийхээ 17.4 хувийг энэ төрлийн станцаас хангасан байна.

2011 онд Японд хүчтэй газар хөдөлж, цунами болсны улмаас "Фукушима Дайчи" станцад болсон дэлбэрэлт их хэмжээний хохирол учирч, үйлдвэрийн үйл ажиллагааг зогсооход хүргэсэн. Тухайн үед агаарт их хэмжээний цацраг туяа ялгарсны улмаас 150 мянган хүн орон гэрээ орхин явахад хүрсэн юм.

Нийтэлсэн: Mонголын радио

"Фукушима Дайчи" станц сэргээгдэх эрчим хүч ашиглана  
Үзсэн: 1198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй