
Нийслэлийн ногоон бүсэд амьдарч байгаа төвлөрсөн дэд бүтцэд холбогдоогүй айл өрхийн барилгын дулаан алдагдлыг бууруулж, эрчим хүчний хэрэглээг багасгах шийдлийг танилцуулах зорилгоор олон улсын байгууллагуудын хамтарсан санхүүжилтийн хүрээнд “Тогтвортой хөгжлийн төлөөх нутгийн зөвлөл” (ICLEI)-ийн “Барилгын хэмнэлтийн хурдасгуур” (BEA) төслөөс 8000 ам.доллар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн “Барилгын эрчим хүчний үр ашиг” төслөөс 25,736,974 төгрөгийн санхүүжилтийг авч
Тус барилгын халаалтын улирлын дулааны хэрэглээг 94120 кВтц-аас 20024 кВтц болгох тооцоон дээр үндэслэн ажлын даалгаврыг боловсруулж, ханыг дотор талаас нь EPS 150 мм полистирол хавтан, гадна талаас нь 200 мм эрдэс хөвөн, дээврийг 350 мм эрдэс хөвөнгөөр дулаалж, хуучин цонхнуудыг нь гурван давхар шилтэй, өргөн жаазтай (>72) температурын хэлбэлзэлд тэсвэртэй жийрэг (EPDM) бүхий шинэ цонхоор, дотор болон гадна хаалгыг шинээр сольж, шалны халаалт суурилуулан шинэ шал тавьснаар иргэдэд хүргэх экологийн боловсролыг жилийн дөрвөн улиралд ая тухтай нөхцөлд хүргэх боломж бүрджээ.


Минж нутагшуулах төвийн сургалтын байрыг дулаалав | ||
Үзсэн: 1339 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.