Шууд Chart

БНХАУ-ын Засгийн газар Хонгконг дахь төлөөлөгчөө шинээр томиллоо

2020-01-06 15:59:20

Хонгконгод өрнөж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөн найм дахь сардаа үргэлжилж байна. БНХАУ-ын Засгийн газар Бээжинг төлөөлөх төлөөлөгчөө шинээр томиллоо. Хятадын Коммунист намын төв хорооны гишүүн, Шаньши мужийн дарга байсан Луо Хуининг гэдэг улстөрч одоо Хонгконгод Хятадын Ардын Засгийн газрын төлөөлөгчөөр сууна.

Энэ талаар Хятадын төрийн хэвлэлд мэдээлсэн боловч ямар шалтгаанаар ийм өөрчлөлт хийж байгааг дурдаагүй байна. Харин барууны хэвлэлүүдэд шинэ төлөөлөгч Луо Хуининг нь Коммунист намын сахилга батыг сахин биелүүлдгээрээ олонд танигдсан улстөрч, өмнө нь Хонгконгтой холбоотой ямар нэг алба хашиж байгаагүй гэж бичжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

БНХАУ-ын Засгийн газар Хонгконг дахь төлөөлөгчөө шинээр томиллоо  
Үзсэн: 592 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй