
Их Британи улс Иран, Ирак дахь дипломат ажилчдаа цөөлнө гэж эх сурвалж мэдээллээ. Ираны цэргийн генералыг хороосны улмаас Их Британи Иран, Ирак дахь Элчин сайдын яамны ажилчдаа цөөлж байгаа талаар эх сурвалжийн мэдээлснийг "Скай Ньюс" уламжилжээ. Энэ мэдээллээр Их Британийн Тегеран дахь Элчин сайд Роб Макэйер болон Багдад дахь Элчин сайд Стефен Хики нар албан үүргээ үргэжлүүлэх юм байна.
Энэ талаар Их Британийн Гадаад хэргийн яамнаас мэдээлэл өгөхөөс татгалзсан боловч Нэгдсэн вант улсын шийдвэр болзошгүй аюул эрсдэлтэй холбоотой гэхээсээ илүү урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэж эх сурвалж хэлсэн байна.
Их Британи Иран, Ирак дахь дипломат ажилчдаа цөөлнө | ||
Үзсэн: 565 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.