Шууд Chart

Карлос Гоны барьцаанд үлдээсэн хөрөнгийг хураан авах шийдвэр гаргалаа

2020-01-07 15:41:50

“Ниссан” автоконцерны тэргүүн асан Карлос Гоныг Японоос нууцаар гарч явсантай холбогдуулан Токиогийн тойргийн шүүхээс мягмар гарагт түүний барьцаанд үлдээсэн хөрөнгийг хураан авах шийдвэр гаргалаа. Энэ тухай "Киодо" агентлаг мэдээлсэн байна. Хураан авсан хөрөнгө нь 15 тэрбум иен буюу 13.8 сая ам.доллар юм байна.

Шагналаа нуун дарагдуулсан, татвараас зайлсхийх гэж оролдсон, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан зэрэг хэрэгт холбогдсон Карлос Гоныг өмгөөлөгчид нь өнгөрөгч хавар 1.5 тэрбум иений барьцаатайгаар батлан даалтад гаргаж, гэрийн хорионд оруулсан юм. Түүнийг шүүх хурал ирэх хавар болох ёстой байсан бөгөөд тэрбээр Японоос гарах эрхгүй байлаа. Тэгвэл шүүхийн шийдвэрээр Карлос Гоны барьцаанд тавьсан мөнгө Японы Төрийн санд орохоор болж байна.

Японы хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар Карлос Гоныг 12 дугаар сарын 30-нд Америкийн хоёр иргэн хайрцагт нуун, Осакагаас хувийн онгоцоор авч нисчээ. Хайрцаг том хэмжээтэй байсан тул төхөөрөмжөөр нэвтрүүлж шалгаагүй, гар тээшийг ч шалгаагүй гэж мэдээлж байна.

Японы цагдаагийн газар Карлос Гонд тусалсан хүмүүсийг эрэн сурвалжилж, гэрт нь нэгжлэг хийж, өмгөөлөгчдөөс нь хүчинтэй бүх паспортыг нь хураан авсан байна. Карлос Гоныг оргоход хувийн хамгаалалтын компанийн хоёр ажилтан тусалсан гэсэн таамаглал ч байгаа юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Карлос Гоны барьцаанд үлдээсэн хөрөнгийг хураан авах шийдвэр гаргалаа  
Үзсэн: 520 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй