
АНУ-ын Элчин сайдын яаманд халдсаныг буруутган НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тогтоол гаргахаар төлөвлөсөн ч ОХУ, БНХАУ-ын талаас хориг тавьжээ. Ираны талын дэмжлэгийг авч Иракт үйл ажиллагаа явуулдаг "Катайб Хезболла" бүлгийн таван байршилд агаараас цохилт хийснийг эсэргүүцсэн Ираны талыг баримтлагчид, он солигдох үеэр Багдад дахь АНУ-ын Элчин сайдын яаманд халдсан. Үүнийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүн буруутган тогтоол гаргахаар тохиролцоод байсан ч ОХУ, БНХАУ-ын талаас хориг тавьсан байна.
Талууд өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр болсон шиг Элчин сайдын яаманд халдсан ямар ч үйлдлийг буруутгах ёстой гэдгээ илэрхийлсэн боловч ийм тогтоол гаргахын тулд тухайн хэргийн талаар сүүлийн үеийн мэдээллүүдийг оруулж ирэх ёстой гэж тайлбарласан байна.
“Гэтэл АНУ нэгдүгээр сарын 3-ны өдөр Багдадын олон улсын нисэх буудалд агаараас цохилт хийсэн” гэж НҮБ дахь Хятадын талын төлөөлөгч Жан Жүн тайлбарласан байна. Мөн “Тиймээс Америкийн талын энэ үйлдлийг хэрэгсэхгүйн тулд түүний өмнө болсон явдлыг харгалзан үзэх боломжгүй болж байгаа юм” гэж Оросын талаас НҮБ дахь байнгын төлөөлөгч Василий Небензя ярьжээ. Аюулгүйн зөвлөлийн байнгын хоёр гишүүний энэ байр суурийг АНУ буруутгасан байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тогтоол гаргахаар төлөвлөсөн ч ОХУ, БНХАУ-ын талаас хориг тавьжээ | ||
Үзсэн: 926 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.