Шууд Chart

Хар тамхины хэргээр шалгагдаж байхдаа оргон зайлсан эмэгтэйг баривчиллаа

2020-01-07 17:41:55

Хэргийг эргэн сануулахад, С.Баярмаа хулгай, хар тамхи худалдаалсан хэрэгт холбогдож байсан. Тодруулбал, урд хөршөөс бусдаар мансууруулах бодис авчруулан удаа дараа худалдсан хэргээр шалгагдаж байсан юм. Шүүхээс түүнд 10 жилийн хорих ял оноож, бараа нийлүүлдэг хамтрагчийг нь хоёр жил хорих ялаар шийтгэсэн.

Ингэхдээ шүүхээс С.Баярмаагийн хэргийг  2017 оны долдугаар 1-нээс шинээр мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуульд нийцүүлж, яллах дүгнэлт үйлдэх даалгавар өгч прокурорт буцаах үед тэрбээр урд хөрш рүү зугтсан байжээ. Түүнийг саатуулсан бөгөөд хэргийг нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хар тамхины хэргээр шалгагдаж байхдаа оргон зайлсан эмэгтэйг баривчиллаа  
Үзсэн: 567 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй