
Тус өдрийн оргил тулаанаар БНСУ-ын “Road FC” холбооны тамирчин, “MFC” холбооны хөнгөн жингийн аварга М.Нандин-Эрдэнэ, АНУ-ын “Dragon House” холбооны аварга Н.Отгонбаатар нар нэрлэгдсэн.
“Ангууч” Б.Баттөр Японы тамирчинтай хүч үзнэ
Түүнчлэн бусад тулааны оноолт ил боллоо. Тодруулбал, дэд оргил тулаанд АНУ-ын “Dragon House”, Монголын “MGL-1” холбооны дунд жингийн аварга Д.Батсүмбэрэл, Японы тамирчин Такаяши Ямашита нар хүч үзнэ. Мөн “MFC”-ийн анхны тулаанд оролцож байсан “Ангууч” хочит Б.Баттөр энэ удаагийн тулаанд эргэн ирэх бөгөөд мөн Японы тамирчинтай хүч үзнэ.
“UFC”-ын аварга Хабиб НурмагомедовЫн дүү Магомед дэвжээнд гарна
Дээрх тэмцээнд Японоос гадна АНУ, Ямайк, Тажикистан, ОХУ, Казахстан улсын холимог тулааны шилдэг тамирчин ирэх аж. Тухайлбал “MFC-1” тэмцээнд оролцож байсан Казахстаны тамирчин Магомед Кабардиев дахин Монголд ирж, Э.Даваабаяртай тулалдана. Магомедын хувьд Дагестан гаралтай бөгөөд “UFC”-ын аварга Хабиб Нурмагомедовтой ойрын хамаатан юм.
Мөн одоогоос хоёр жилийн өмнө “One Championship” холбоонд тулалдаад амжсан хүнд жингийн шилдэг тамирчин Т.Ариунболд “MFC-3” тулаанд өнгөт арьст тамирчны эсрэг нүүр тулахаар болжээ. Түүний өрсөлдөгч АНУ-ын тулаанч Ламар Госи Т.Ариунболдод тулалдах санал тавьсан байна.
Үүнээс гадна “MFC” холбоонд хоёр ч ялалт байгуулаад амжсан А.Гантүлхүүр, 3-1 гэсэн амжилттай яваа Тажикистаны тамирчин Маруф Сафаровтой, БНСУ-ын “Road FC”холбоонд тулалдаж явсан Б.Бүрэнзориг Ямайкын Мэттью Колкүүнтэй, “MFC-1”-ийн оргил тулаанд манай тамирчин Б.Азжавхланг ялсан ОХУ-ын Тува улсын тулаанч Иргит Овээнчи, А.Тэмүүлэнтэй хүч үзнэ.
Ташрамд хэлэхэд, “MFC-3” холимог тулааны олон улсын тэмцээний тасалбар ирэх долоо хоногоос худалдаанд гарна.
АНУ, ОХУ, Япон зэрэг орны шилдэг тулаанчид Монголд ирнэ | ||
Үзсэн: 990 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.