Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Хар тамхитай холбогдох гэмт хэрэг үйлдсэн У.Билгүүн нарын ялыг хэвээр үлдээв

2020-01-09 15:11:39
Error loading player: No playable sources found

Эргэн сануулахад, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх У.Билгүүн, Э.Энхтулга нарыг сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, дээрх хуулиар хориглосон бодисыг худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрт 7 жил хорих ял, Ц.Батдөлгөөнийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэм буруутайд тооцож, гурван жил 6 сар хорих ял, Ц.Эрдэнийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруутайд тооцож, хоёр жил 5 сар хорих ялаар шийтгэсэн юм.

Энэ хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн оны есдүгээр сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг.

Тэгвэл Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж дүгнэж, шийдвэрүүдийг хэвээр үлдээв.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хар тамхитай холбогдох гэмт хэрэг үйлдсэн У.Билгүүн нарын ялыг хэвээр үлдээв  
Үзсэн: 974 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй