Шууд Chart

Галт зэвсэг хэрэглэн үхэр, адуу хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ

2020-01-09 15:45:52

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мэдээлснээр тус аймгийн нутаг дэвсгэрт өнгөрөгч оны сүүл, энэ оны эхээр малын хулгайн гэмт хэргийн гаралт ихээр гарчээ.

Тухайлбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-24-нд тус аймгийн Айраг сумын хоёрдугаар баг Дөрвөлж гэх газраас 36 тооны адуу бэлчээрээс хулгайд алдагдсан, мөн өнгөрсөн сарын 29-нд Ламт гэх газар зургаан тооны үхрийг галт зэвсгээр буудаж, улмаар хулгайлсан, энэ сарын 5-6-нд Дэлгэрэх сумын III баг Энгэрийн худаг гэх газраас хоёр үхэр хулгайлсан хэрэг гарчээ. Дээрх болон бусад малын хулгайн гэмт хэргийг илрүүлэхээр Дорноговь аймгийн Цагдаагийн газраас шат дараалсан шуурхай арга хэмжээ авсны үр дүнд

Түүнчлэн хэргийг шалгах явцад дээрх этгээдүүдэд мал, мах, түүхий эд борлуулдаг ченжүүдтэй холбоотой байсан нь тогтоогджээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Галт зэвсэг хэрэглэн үхэр, адуу хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ  
Үзсэн: 1075 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй