Шууд Chart

Биатлоны ойрын зайн уралдааныг “MNB Sport” суваг шууд дамжуулна

2020-01-13 15:49:21

Тодруулбал, эрэгтэй 12.5 км зайд нийт 99 тамирчин өрсөлдсөнөөс 98 тамирчин барианд орж, ОХУ-ын биатлонч Домичек Олег 34:09.4 цагийн амжилтаар олимпийн аварга болсон бол Монголын тамирчин Э.Энхсайхан 36:50.9 цагийн амжилтаар 12 дугаар байрт шалгарав.

Харин эмэгтэйчүүдийн 10 км зайд нийт 97 тамирчин өрсөлдсөнөөс 93 тамирчин барианд орж, ОХУ-ын тамирчин Мохова Алена 32:26.7 амжилтаар аваргын алтан медалийг хүртсэн бол Монголын биатлонч Ч.Бямбасүрэн 46:48.2 цагийн амжилтаар 87 дугаар байрт орсон юм.

Ташрамд дуулгахад, биатлоны эрэгтэй, эмэгтэй ойрын зайн төрлүүд маргааш буюу энэ сарын 14-нд Улаанбаатар хотын цагаар 17:30 цагт болно. Түүнчлэн биатлоны эрэгтэй, эмэгтэй ойрын зайн уралдааныг “MNB Sport” суваг шууд дамжуулан хүргэнэ.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Биатлоны ойрын зайн уралдааныг “MNB Sport” суваг шууд дамжуулна  
Үзсэн: 680 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй