
Венесуэлийн эрх баригчдын томилсон парламентын шинэ дарга болон Ерөнхийлөгч Николас Мадурогийн үйл хэргийг дэмждэг улстөрчдөд АНУ хориг тавилаа. Вашингтоны шинэ хоригт Венесуэлийн долоон улстөрч багтсаны дотор саяхан сөрөг хүчнийхэн саад хийн байж парламентын тэргүүнээр томилогдсон Луйс Паррамөн байгаа юм байна. Тэднийг парламентад хүчээр хяналтаа тогтоон, Венесуэлийн ардчиллын үйл явцад саад учруулахаар Николас Мадуротой хамтарсан гэж АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин мэдэгдэлдээ өгүүлжээ.
Тэгтэл парламентын шинэ дарга гэгдэж байгаа Луйс Парра “Би хоригийг эрс няцааж байна. Венесуэлийн парламентын үйл ажиллагаанд гадаадын улс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн байна.
Өнгөрөгч долоо хоногт Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо тэргүүтэй улстөрчдийг Үндэсний ассамблейн ордонд оруулалгүйгээр Николас Мадурогийн үйл хэргийг дэмждэг улстөрчид Луйс Парраг хууль тогтоох байгууллагын шинэ дарга болгон томилсон юм.
Үүний дараа Вашингтоны хувьд Венесуэлийн жинхэнэ Ерөнхийлөгч гэгдэх болсон Хуан Гуйдо намаас нь сонгогдсон парламентын гишүүдийн хамт тусдаа хуралдан, Үндэсний ассамблейн даргаар улиран сонгогдлоо гэж зарласан. Мөн маргааш нь парламентын ордондоо дайран орж, тангараг өргөсөн юм.
АНУ Николас Мадурогийн үйл хэргийг дэмждэг улстөрчдөд хориг тавилаа | ||
Үзсэн: 537 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.