
Өнгөрөгч пүрэв гарагт Нигерийн цэргийн нэг баазад болсон халдлагын улмаас нас барсан цэргийн тоо 89-д хүрч, тус улсын Засгийн газар 3 өдрийн гашуудал зарлалаа. Нигерийн Засгийн газрын төлөөлөгч энэ талаар ням гарагт мэдээлэхдээ “Мотоцикл, машин унасан лалын "Жихад" бүлгийн зэвсэгт этгээдүүд баруун захын Чинагодрар тосгон дахь баазад нь халдсаныг амжилттай зогсоосон” гэсэн байна.
Өнгөрөгч долоо хоногт болсон энэ халдлагаас өмнөхөн, өнгөрөгч 12 дугаар сард Нигерийн цэргийн өөр нэг баазад халдлага болж, 71 цэрэг амиа алдсан байна.
Нигерийн Засгийн газар 3 өдрийн гашуудал зарлажээ | ||
Үзсэн: 689 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.