
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 15-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Гал сөнөөгчид зуун кг-ын жинтэй хүнийг үүрээд гүйх тэнхээтэй байх ёстой гэв”, “С.Эрдэнэ: МАН хандив авахгүй гэдэг нь иргэдийн татварын мөнгөөр сонгуульд орно гэж зарласантай адилхан”, “Л.Цэцэг: Би тэтгэврийн зээл аваагүйдээ уйлаагүй. Зээлгүй ахмадуудаа гадуурхаж болохгүй л гэж хэлсэн” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Мэдээлэлгүйгээр далимдуулсан луйвар”, ““Шарын гол” компанийн нүүрсний үнийг нэмэх шаардлага хүргүүлэв”, “Бөхөн тоолох судалгаа хийж байна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Сэтгүүлчдийг тагнасан баримтаа дэлгэ, үгүй бол хуулийнхан хариулт өг”, “Автобусны жолоочид мөнгө өгвөл 10000 төгрөгөөр торгоно” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 907 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.