
Энэ жилийн тухайд дээрх наадмыг “Өв уламжлал” сэдвийн дор ирэх гуравдугаар сарын 17-22-нд Япон улсад зохион байгуулах гэж байна. Тус наадмын хүрээнд симпозиум, олон улсын уран бүтээлчдийн модон сийлбэрийн үзүүлбэр, үзэсгэлэн зохион байгуулагдахын сацуу ардын урлагийн сургалт, хөгжмийн наадам, мод тарих үйл ажиллагаа зэрэг олон арга хэмжээ болно.
Монголын уран бүтээлчид тус наадмын шалгаруулалтад оролцож, дээрх арга хэмжээнд уригдсанаар олон улсын уран бүтээлчидтэй хамтарсан бүтээл туурвиж, үзэсгэлэнд оролцох боломжтой аж.

“Дэлхийн модны өдөр” “Өв уламжлал” сэдвийн дор Японд болно | ||
Үзсэн: 1923 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.