Шууд Chart

Какүрюү С.Ананд их аваргын болзол хангалаа

2014-03-24 09:16:26

Японы мэргэжлийн сумогийн Харү башё өнгөрсөн ням гарагт өндөрлөж, озэки Какүрюү С.Ананд 13 ба түүнээс дээш давж түрүүлэн Екозүна цол авах болзлыг хангалаа. Тэрээр Харү башёгийн гурав дахь өдрийн барилдаанд Окүноүмид өвдөг шороодсон ч  түүнээс хойш тасралтгүй 14 давсан амжилтаар мэргэжлийн сумод 71 дэх, Монголоос төрөх дөрөв дэх их аварга болох болзлыг хангасан юм. Мөн их аварга Хакүхо М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж нар тус бүр 12 даваа, гурван унаатайгаар Харү башёг өндөрлөв.


Какүрюү С.Ананд их аваргын болзол хангалаа  
Үзсэн: 1411 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй